Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Эм зэрэг бусад тодорхой сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь тусгайлан тодорхойлсон бодисын үндсэн ангиудад хамаарахгүй сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Жишээнд кат ургамал, антидепрессантууд, антихолинергик шинж чанартай эм (жишээ нь бензтропин) ба зарим хистамины эсрэг эм хамаарна.
Disorders due to use of other specified psychoactive substances, including medications are characterised by the pattern and consequences of psychoactive substances that are not included among the major substance classes specifically identified. Examples include khat, antidepressants, medications with anticholinergic properties (e.g., benztropine), and some antihistamines.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Бусад тодорхой сэтгэц нөлөөт бодисын үгүйлэх хамшинж нь донтолттой болсон, эсвэл тухайн тодорхой бодисыг удаан хугацаагаар буюу их хэмжээгээр хэрэглэж ирсэн хүмүүст тухайн тодорхой бодисын хэрэглээг зогсоох буюу багасгах үед илэрдэг, хүндийн зэрэг ба үргэлжлэх хугацаагаараа харилцан адилгүй, эмнэлзүйн ач холбогдолтой шинж тэмдэг, зан төрх ба/буюу физиологийн шинжүүдийн цогц юм. Бусад тодорхой сэтгэц нөлөөт бодисын үгүйлэх хамшинж нь эмчийн бичсэн сэтгэц нөлөөт эмийг эмчилгээний стандарт тунгаар хэрэглэсэн үед ч үүсч болно. Үгүйлэх байдлын өвөрмөц шинжүүд нь тухайн тодорхой бодисын фармакологийн шинж чанараас хамаарна.
Other specified psychoactive substance withdrawal is a clinically significant cluster of symptoms, behaviours and/or physiological features, varying in degree of severity and duration, that occurs upon cessation or reduction of use of the specified substance in individuals who have developed dependence or have used the specified substance for a prolonged period or in large amounts. Other specified psychoactive substance withdrawal can also occur when prescribed psychoactive medications have been used in standard therapeutic doses. The specific features of the withdrawal state depend on the pharmacological properties of the specified substance.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Тухайн тодорхой бодисын хэрэглээг зогсоох буюу багасгасны дараа хүртэхүйн хямрал буюу таталт дагалдаагүй үгүйлэх байдал үүсэх.
The development of a withdrawal state not accompanied by perceptual disturbances or seizures following cessation or reduction of use of the specified substance.
ICD-10-тай харгалзах код