Upper respiratory tract disorders
Эмгэгийн энэ бүлэг нь дээд агаарын замын (амьсгалын дээд зам) өвчнийг хэлнэ. Дээд агаарын зам нь анатомийн хувьд нарийн нийлмэл бүтэц бөгөөд хамрын нүх ба уруул дахь агаарын замын амсраас мөгөөрсөн хоолой хүртэл үргэлжилнэ. Дээд агаарын зам гэсэн нэр томьёо нь анатомийн хувьд ялгаатай хэд хэдэн хэсгийг хамарна. Хамар нь дээд хэсгийг бүрдүүлэх ба үүний дараа хамрын нармай ба амны хөндийгөөс төвөнхийн дууны хэсгээс дээрх зай хүртэл үргэлжлэх хамар-залгиурын ба ам-залгиурын агаарын зам орно. Хамрын дайвар хөндий хамрын хөндий рүү цутгах ба хамрын хажуу, ар ба дээд талд залгагдсан байдаг. Төвөнх нь дээд ба доод агаарын замыг заагладаг боловч зарим судлаач түүнийг цээжний дээд нүхэнд байрлуулдаг.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Цочмог тонзиллит нь ихэвчлэн Staphylococcus aureus бактери буюу стрептококкоор тагнайн гүйлсэн булчирхай халдварлах бактерийн халдвар юм. Вирүсийн халдвар буюу хламидийн халдвар мөн өөр шалтгаан болж болно. Цочмог тонзиллитын шинж тэмдэг ба шинжид гүйлсэн булчирхай хавдах, хоолой өвдөх ба залгихад бэрхшээлтэй болох орно. Залгиур хүчтэй өвдөх ба залгихад өвдөх нь өндөр халууралт, толгой өвдөх, бие ерөнхийдөө ядрахтай хамт тод илэрнэ. Шуухинаа, нас ахих ба стресс нь өвчин эхлэхийг өдөөгч хүчин зүйл болж болно. Гүйлсэн булчирхайн хонхорт цагаавтар идээт бөглөө үүсэх нь мөн онцлог шинж юм. Халдвар маш хүнд болбол гүйлсэн булчирхай орчмын зай руу тархаж, улмаар гүйлсэн булчирхай орчмын буглаа үүсдэг. Архаг тонзиллитыг давтан үүсдэг цочмог тонзиллит гэж үздэг.
Acute tonsillitis is a mostly bacterial infection of palatine tonsils with Staphylococcus aureus or Streptococci. Viral infection or chlamydial infection are also alternative causes. Signs and symptoms of acute tonsillitis include swollen tonsils, sore throat and difficulty swallowing. Severe pharyngeal pain and swallowing pain are prominent with high fever, headache, general fatigue. The common cold, aging and stress can be the triggering factor of disease onset. Whitish purulent plug formation in tonsillar crypts is also characteristic. If the infection becomes very serious, it may extend to peritonsillar space and consequently peritonsillar abscess occurs. Chronic tonsillitis is recognized as a recurrent acute tonsillitis.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Грам эерэг Streptococcus pyogenes бактерийн (А бүлгийн стрептококк) халдвараас үүдэлтэй гүйлсэн булчирхайн өвчин. Энэ өвчин нь хоолой өвдөх, халуурах, гүйлсэн булчирхайн шүүдэс буюу хүзүүний тунгалгийн булчирхай томрох шинжээр илэрнэ. Энэ өвчин мөн залгихад өвдөх, дисфаги, чихний өвдөлт, хэл хуурайших, улайсан, томорсон гүйлсэн булчирхай буюу гүйлсэн булчирхай дээр шаргал цагаан толбоор илэрч болно. Халдвар ихэвчлэн халдвартай амьсгалын замын ялгадсыг амьсгалах буюу шууд бус хавьтлаар дамжина. Оношийг хоолойн арчдаснаас А бүлгийн стрептококк илрүүлж баталгаажуулна.
A disease of the tonsils, caused by an infection with the gram-positive bacteria Streptococcus pyogenes (Streptococcus group A). This disease is characterised by a sore throat, fever, tonsillar exudates, or cervical adenopathy. This disease may also present with odynophagia, dysphagia, otalgia, dry tongue, erythematous, enlarged tonsils, or yellowish white spots on the tonsils. Transmission is commonly by inhalation of infected respiratory secretions or indirect contact. Confirmation is by identification of Streptococcus group A from a throat swab.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Энэ нь А бүлгийн стрептококкийн халдвараас үүдэлтэй фарингитын нэг хэлбэр юм. А бүлгийн стрептококкийн тонзиллофарингит нь хоолой гэнэт өвдөх, гүйлсэн булчирхайн шүүдэс, хүзүүний тунгалгийн булчирхай томорч эмзэглэх ба халууралтаар илэрнэ. Энэ халдварын нийгмийн эрүүл мэндийн ач холбогдол нь зөвхөн түүний тохиолдох давтамжид бус, мөн цочмог хэрлэг ба стрептококкийн дараах гломерулонефрит гэсэн хоёр ноцтой уршгийн урьдал болдогт оршино. Цочмог стрептококкт тонзиллит нь бага насны өвчин бөгөөд өвчлөл 5-6 насанд хамгийн өндөр байдаг боловч 3-аас доош насны хүүхэд ба 50-аас дээш насны насанд хүрэгчдэд тохиолдож болно. Цэргийн сургалтын лагерь ба хүүхдийн өдөр өнжүүлэх газар зэрэг байгууллагын орчинд тахалт хэлбэрээр дэгдэлт гарч болно. Цочмог тонзиллит нь хоолой хуурайших, алжааж чилээрхэх, халуурах, хоолой дүүрэх мэдрэмж, залгихад өвдөх, дисфаги, чихний өвдөлт, толгой өвдөх, мөч ба нуруу өвдөх, хүзүүний тунгалгийн булчирхай томрох ба чичрэх хэлбэрээр илэрнэ. Үзлэгээр хэл хуурайших, улайсан, томорсон гүйлсэн булчирхай ба гүйлсэн булчирхай дээр шаргал цагаан толбо илэрнэ. Хүнд тохиолдолд гүйлсэн булчирхайн буюу залгиурын хальс буюу идээт шүүдэс хүзүүний вен-хоёр гэдэст булчингийн тунгалгийн булчирхай томролтой хамт илэрч болно.
This is a type of pharyngitis caused by a group A streptococcal infection.Group A streptococcal tonsillopharyngitis presents with abrupt onset of sore throat, tonsillar exudate, tender cervical adenopathy, and fever. The public health importance of this infection lies not only in its frequency but also on the fact that it is a precursor of two serious sequelae, acute rheumatic fever and poststreptococcal glomerulonephritis. Acute streptococcal tonsillitis is a disease of childhood, with a peak incidence at about 5 to 6 years of age, but can occur in children younger than 3 years and in adults older than 50 years. Outbreaks may arise in epidemic forms in institutional settings such as recruit camps and daycare facilities. Acute tonsillitis manifests as a dry throat, malaise, fever, fullness of the throat, odynophagia, dysphagia, otalgia, headache, limb and back pain, cervical adenopathy, and shivering. Examination reveals a dry tongue, erythematous, enlarged tonsils, and yellowish white spots on the tonsils. In severe cases, a tonsillar or pharyngeal membrane or purulent exudate may exist along with jugulodigastric lymph node enlargement.
ICD-10-тай харгалзах код