Upper respiratory tract disorders
Эмгэгийн энэ бүлэг нь дээд агаарын замын (амьсгалын дээд зам) өвчнийг хэлнэ. Дээд агаарын зам нь анатомийн хувьд нарийн нийлмэл бүтэц бөгөөд хамрын нүх ба уруул дахь агаарын замын амсраас мөгөөрсөн хоолой хүртэл үргэлжилнэ. Дээд агаарын зам гэсэн нэр томьёо нь анатомийн хувьд ялгаатай хэд хэдэн хэсгийг хамарна. Хамар нь дээд хэсгийг бүрдүүлэх ба үүний дараа хамрын нармай ба амны хөндийгөөс төвөнхийн дууны хэсгээс дээрх зай хүртэл үргэлжлэх хамар-залгиурын ба ам-залгиурын агаарын зам орно. Хамрын дайвар хөндий хамрын хөндий рүү цутгах ба хамрын хажуу, ар ба дээд талд залгагдсан байдаг. Төвөнх нь дээд ба доод агаарын замыг заагладаг боловч зарим судлаач түүнийг цээжний дээд нүхэнд байрлуулдаг.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Цочмог тонзиллит нь ихэвчлэн Staphylococcus aureus бактери буюу стрептококкоор тагнайн гүйлсэн булчирхай халдварлах бактерийн халдвар юм. Вирүсийн халдвар буюу хламидийн халдвар мөн өөр шалтгаан болж болно. Цочмог тонзиллитын шинж тэмдэг ба шинжид гүйлсэн булчирхай хавдах, хоолой өвдөх ба залгихад бэрхшээлтэй болох орно. Залгиур хүчтэй өвдөх ба залгихад өвдөх нь өндөр халууралт, толгой өвдөх, бие ерөнхийдөө ядрахтай хамт тод илэрнэ. Шуухинаа, нас ахих ба стресс нь өвчин эхлэхийг өдөөгч хүчин зүйл болж болно. Гүйлсэн булчирхайн хонхорт цагаавтар идээт бөглөө үүсэх нь мөн онцлог шинж юм. Халдвар маш хүнд болбол гүйлсэн булчирхай орчмын зай руу тархаж, улмаар гүйлсэн булчирхай орчмын буглаа үүсдэг. Архаг тонзиллитыг давтан үүсдэг цочмог тонзиллит гэж үздэг.
Acute tonsillitis is a mostly bacterial infection of palatine tonsils with Staphylococcus aureus or Streptococci. Viral infection or chlamydial infection are also alternative causes. Signs and symptoms of acute tonsillitis include swollen tonsils, sore throat and difficulty swallowing. Severe pharyngeal pain and swallowing pain are prominent with high fever, headache, general fatigue. The common cold, aging and stress can be the triggering factor of disease onset. Whitish purulent plug formation in tonsillar crypts is also characteristic. If the infection becomes very serious, it may extend to peritonsillar space and consequently peritonsillar abscess occurs. Chronic tonsillitis is recognized as a recurrent acute tonsillitis.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код