Upper respiratory tract disorders
Эмгэгийн энэ бүлэг нь дээд агаарын замын (амьсгалын дээд зам) өвчнийг хэлнэ. Дээд агаарын зам нь анатомийн хувьд нарийн нийлмэл бүтэц бөгөөд хамрын нүх ба уруул дахь агаарын замын амсраас мөгөөрсөн хоолой хүртэл үргэлжилнэ. Дээд агаарын зам гэсэн нэр томьёо нь анатомийн хувьд ялгаатай хэд хэдэн хэсгийг хамарна. Хамар нь дээд хэсгийг бүрдүүлэх ба үүний дараа хамрын нармай ба амны хөндийгөөс төвөнхийн дууны хэсгээс дээрх зай хүртэл үргэлжлэх хамар-залгиурын ба ам-залгиурын агаарын зам орно. Хамрын дайвар хөндий хамрын хөндий рүү цутгах ба хамрын хажуу, ар ба дээд талд залгагдсан байдаг. Төвөнх нь дээд ба доод агаарын замыг заагладаг боловч зарим судлаач түүнийг цээжний дээд нүхэнд байрлуулдаг.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Төвөнхийн хаван нь жишээ нь утгуурын нугалаас, таглаа мөгөөрс, утгуур мөгөөрсний хэсэг буюу дууны хэсгээс доорх хэсгийн салст доорх давхаргад үүсч болох хаван (шингэн хуримтлагдах) юм. Энэ нь анафилакси, ангионеврозын хаван, төвөнхийн халдвар, гадны биет буюу бодис, эсвэл гэмтлээс үүдэлтэй байж болно.
Laryngeal oedema is oedema (accumulation of fluid) which may occur for example in asaryepiglottic folds, epiglottis, the arytenoid region or submucosal of the subglottic region. It may occur due to anaphylaxis, angioneurotic oedema, larynx infection, foreign body or substance, or injury.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код