Upper respiratory tract disorders
Эмгэгийн энэ бүлэг нь дээд агаарын замын (амьсгалын дээд зам) өвчнийг хэлнэ. Дээд агаарын зам нь анатомийн хувьд нарийн нийлмэл бүтэц бөгөөд хамрын нүх ба уруул дахь агаарын замын амсраас мөгөөрсөн хоолой хүртэл үргэлжилнэ. Дээд агаарын зам гэсэн нэр томьёо нь анатомийн хувьд ялгаатай хэд хэдэн хэсгийг хамарна. Хамар нь дээд хэсгийг бүрдүүлэх ба үүний дараа хамрын нармай ба амны хөндийгөөс төвөнхийн дууны хэсгээс дээрх зай хүртэл үргэлжлэх хамар-залгиурын ба ам-залгиурын агаарын зам орно. Хамрын дайвар хөндий хамрын хөндий рүү цутгах ба хамрын хажуу, ар ба дээд талд залгагдсан байдаг. Төвөнх нь дээд ба доод агаарын замыг заагладаг боловч зарим судлаач түүнийг цээжний дээд нүхэнд байрлуулдаг.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Төвөнхийн спазм нь голчлон төвөнхийн орох хэсэг буюу дууны хэсэг агшилтаар хаагдах (спазм) эмгэг байдал юм. Энэ өвчин ерөнхийдөө насанд хүрэгчдэд эхлэх ба бага насны (нярай) үед эхлэх хэлбэртэй. Эдгээр хоёр хэлбэрийн илрэлийн хэв маяг ялгаатай. Нярайд энэ байдал амьсгал зогсохтой холбоотой бөгөөд дууны хэсэг гэнэт агшилтаар хаагдаж, дараа нь хэдхэн минутын дотор амьсгал нэлээд хурдан хэвэндээ орно. Насанд хүрэгчдэд энэ байдлын гол шинж тэмдэг нь амьсгал бүрэн зогсох бус, харин амьсгалахад хүндрэлтэй байх буюу амьсгал авах үеийн стридор юм.
Laryngeal spasm is a pathological condition that is mainly a spasmodic closure (spasm) of the inlet portion of the larynx or the glottic region. There is an adult-onset and childhood (infant)-onset generally in this disease. There is a difference in the pattern of expression for these two types. In the infant, respiratory arrest is associated with this condition and spasmodic closure of the glottis occurs suddenly, and then breathing returns to original quite rapidly within a few minutes. In adults, the main symptoms of this condition are difficulty breathing or inspiratory stridor rather than a complete respiratory arrest.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код