- Мөөгөнцөрийн эсрэг кетоконазол, итраконазол, позаконазол зэрэг зарим азолын бүлгийн эмүүд, эрлотиниб зэрэг бусад эмүүдийг ууж хэрэглэхэд ходоодны орчин чухал байдаг бөгөөд пантопразол нь ходоодны хүчиллэг шүүрлийг удаан хугацаагаар дарангуйлснаас дээрх эмүүдийн шимэгдэлт буурч болно.
ХДХВ-ийн протезаг дарангуйлах эмүүд
- Атазанавир зэрэг ходоодны хүчиллэг орчинд шимэгддэг биохүрэхүй илт буурдаг тул пантопразолыг ХДХВ-ийн протеазаг дарангуйлах эмүүдтэй хамт хэрэглэхийг хориглоно.
- Хэрэв ХДХВ-ийн протеазаг дарангуйлах эмүүдийг протоны шахуургыг хориглох хамт хэрэглэх зайлшгүй шалтгаан гарвал эмнэлзүйн байдлыг (вирүсийн эмчилгээ г.м) ойр ойрхон хянах шаардлагатай.
- Пантопразолын хоногийн тунг 20мг-аас хэтрүүлж болохгүй. ХДХВ-ийн протеазаг дарангуйлах эмийн тунг зохицуулах хэрэгтэй.
Шууд бус үйлдэлтэй кумарины уламжлалын антикоагулянтууд (варфарин, фенпрокумон)
- Пантопразолыг варфарин, фенпрокумон зэрэгтэй хамт хэрэглэхэд варфарин, фенпрокумоны фармакокинетик болон олон улсын тэнцвэржүүлсэн харьцаанд нөлөөлдөггүй. Гэхдээ протоны шахуургыг хориглох эмүүдийг варфарин, фенпрокумон зэрэгтэй хамт хэрэглэсэн эмчлүүлэгчид протромбины хугацаа болон олон улсын тэнцвэржүүлсэн харьцаа ихэссэн мэдээлэл байдаг.
- Протромбины хугацаа болон олон улсын тэнцвэржүүлсэн хугацаа ихсэх нь цус алдалт түүнчлэн үхэлд хүргэж болзошгүй.
- Пантопразолыг варфарин эсвэл фенпрокумон зэрэгтэй хамт хэрэглэж байгаа эмчлүүлэгчид протромбины хугацаа болон олон улсын тэнцвэржүүлсэн харьцаа ихсэх эсэхийг хянах шаардлагатай.
Метотрексат
- Метотрексатыг өндөр тунгаар, протоны шахуурга хориглох эмтэй хамт хэрэглэхэд метотрексатын түвшин зарим эмчлүүлэгчид ихэсдэг. Тиймээс метотрексатыг өндөр тунгаар хавдар, псириоз зэргийн үед хэрэглэхдээ пантопразолыг түр зуур зогсоох хэрэгтэй.