Undernutrition
Дутуу хооллолт нь шим тэжээлийг дутуу хэрэглэх буюу шим тэжээлийн шингээлт ба ашиглалт алдагдсаны улмаас биеийн хэрэгцээ хангагдахгүй байх байдал юм. Энэ нь хоол хүнсний хүртээмж байхгүйгээс, эсвэл өвчний үр дагавраар үүсч болно. Дутуу хооллолт гэдэг нь ихэвчлэн эрчим хүчний хэрэглээний дутагдлыг хэлэх боловч тодорхой шим тэжээлийн дутлыг ч хэлж болох бөгөөд цочмог буюу архаг байж болно.
Өөр хэсэгт ангилсан
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хипокальцеми гэдэг нь ийлдсэн дэх нийт кальцийн хэмжээ 8.4 mg/dl-ээс (2.1 mmol/litre) бага, эсвэл ионжсон кальцийн хэмжээ 4.48 mg/dl-ээс (1.12 mmol/litre) бага байхыг хэлнэ. Хипокальцемийн шалтгаан олон бөгөөд бөөрний архаг өвчин хамгийн түгээмэл шалтгаан нь юм. Бусад шалтгаан нь: D аминдэмийн дутал, олдмол буюу генетикийн ижбамбай булчирхайн дутмагшилтай холбоотой эмгэгүүд, үүнд судсаар бисфосфонатын эмчилгээ хийх, бамбай булчирхай тайрсны дараах ба ижбамбай булчирхай тайрсны дараах байдал, мөн цочмог панкреатит орно. Хипокальцеми нь хөнгөн бол цөөн шинж тэмдэгтэй байхаас эхлээд хүнд бол амь насанд аюултай таталт, эмчилгээнд тэсвэртэй зүрхний дутмагшил буюу ларингоспазм хүртэлх олон янзын эмнэлзүйн илрэлтэй холбоотой байж болно. Хүндийн зэргээс гадна хипокальцеми үүсэх хурд ба архаг байдал эмнэлзүйн илрэлийг тодорхойлно.
Hypocalcaemia is defined as a total serum calcium concentration of less than 8.4 mg/dl (2.1 mmol/litre) or an ionized calcium concentration of less than 4.48 mg/dl (1.12 mmol/litre). There are numerous causes of hypocalcaemia, chronic kidney disease being the most common cause. Other causes are: vitamin D deficiency, disorders associated with acquired or genetichypoparathyroidism , including intravenous bisphosphonate therapy, post-thyroidectomy and post-parathyroidectomy, and acute pancreatitis. Hypocalcaemia may be associated with a spectrum of clinical manifestations, ranging from few symptoms if the hypocalcaemia is mild, to life-threatening seizures, refractory heart failure, or laryngospasm if it is severe. In addition to severity, the rate of development of hypocalcaemia and chronicity determine the clinical manifestations.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Хипокальцемийн эмнэлзүйн илрэл нь кальцийн түвшин буурсан зэрэг ба үргэлжилсэн хугацаанаас хамаарна. Хөнгөн хипокальцеми ихэвчлэн шинж тэмдэггүй явагдана. Хипокальцемийн илүү хүнд зэрэг нь амны эргэн тойронд арьс ирвэгнэх, гар ба хөлийн хуруу хорсож шимшрэх, аяндаа үүсэх буюу далд таталт зэрэг янз бүрийн зэргийн мэдрэл-булчингийн цочромтгой байдал үүсгэж болно. Таталтыг нүүрний мэдрэлийг тогшиж ижил талын нүүрний булчинг агшаах (Хвостекийн шинж), эсвэл цусны даралтын ханцуйвчийг гурваас таван минут хийлж бугуйн хөвчрөл үүсгэх (Труссогийн шинж) замаар өдөөж болно. Мембраны потенциалын өөрчлөлт нь зүрхний цахилгаан бичлэгийн хэвийн бус өөрчлөлтөөр илэрч болох бөгөөд үүнд QT завсар уртсах, мөн зүрхний булчингийн цочмог ишеми буюу дамжуулалтын хэвийн бус байдлыг дуурайж болох QRS ба ST хэрчмийн илэрхий өөрчлөлт хамаарна. Хүнд хипокальцеми буюу ийлдсэн дэх кальци хурдан өөрчлөгдөх үед их уналт буюу ларингоспазм мөн үүсч болно. Архаг хипокальцеми ихэвчлэн хөнгөн илрэлтэй бөгөөд шинж тэмдэггүй байж болно.
Өөр хэсэгт ангилсан
Хангалттай кальци агуулаагүй тэжээлийг судсаар хүлээн авч буй хүүхдэд хипокальцеми үүсч болно. Кальцийн шингээлтийн хямрал нь целиаки, гэдэсний абеталипопротеинеми, мөн нарийн гэдэс тайрсны дараа үүсч болно. Үүнтэй зэрэгцэн D аминдэмийн шингээлтийн хямрал илэрч болно.
The clinical presentation of hypocalcaemia depends on the degree and the duration of the low calcium levels. Mild hypocalcaemia is usually asymptomatic. More severe degrees of hypocalcaemia can cause varying degrees of neuromuscular irritability, including perioral paresthesias, tingling of the fingers and toes, and spontaneous or latent tetany. Tetany can be elicited by percussion of the facial nerve, which results in contractions of the ipsilateral facial muscle (Chvostek’s sign), or by inflating a blood pressure cuff for three to five minutes, which results in carpal spasm (Trousseau’s sign). Alterations in membrane potential can present as electrocardiographic abnormalities, which include prolonged QT intervals and marked QRS and ST-segment changes that may mimic acute myocardial ischemia or conduction abnormalities. In severe hypocalcemia or during rapid changes in serum calcium, grand mal seizures or laryngospasm also are possible. Chronic hypocalcaemia is often associated with a milder presentation and may be asymptomatic.
Hypocalcaemia can develop in children who receive intravenous nutrition without adequate calcium. Malabsorption of calcium can occur in celiac disease, intestinal abetalipoproteinemia, and after small bowel resection. There may be concurrent malabsorption of vitamin D.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Цочмог хипокальцемийн гол шинж нь мэдрэл-булчингийн цочромтгой байдлаар илэрдэг таталт юм. Таталтын шинж тэмдэг хөнгөн (ам орчмоор мэдээ алдах, гар ба хөлийн арьс ирвэгнэх, булчин базлах) эсвэл хүнд (сарвуу-тавхайн хөвчрөл, ларингоспазм ба голомтот буюу тархмал таталт; сүүлийнхийг хүнд таталтын үед илэрдэг булчингийн тархмал тоник агшилтаас ялгах шаардлагатай) байж болно. Бусад өвчтөнд ядрах, хэт цочромтгой болох, сэтгэл түгшилт ба сэтгэл гутрал зэрэг өвөрмөц бус шинж тэмдэг илрэх бөгөөд зарим өвчтөнд хүнд хипокальцеми байсан ч мэдрэл-булчингийн шинж тэмдэг илрэхгүй. Шинж тэмдгийн давтамж ба хүндийн зэргийн хэлбэлзлийг тодорхойлох хүчин зүйлд хүчил-шүлтийн тэнцвэр (хипокальцеми ба алкалоз хамтдаа нөлөөлж таталт үүсгэнэ), хипомагниеми ба калийн тэнцвэр орно.
The hallmark of acute hypocalcaemia is tetany, which is characterised by neuromuscular irritability. The symptoms of tetany may be mild (peri-oral numbness, paresthesias of the hands and feet, muscle cramps) or severe (carpopedal spasm, laryngospasm, and focal or generalised seizures, which must be distinguished from the generalised tonic muscle contractions that occur in severe tetany). Other patients have less specific symptoms such as fatigue, hyperirritability, anxiety, and depression, and some patients, even with severe hypocalcaemia, have no neuromuscular symptoms. Factors that determine the variation in frequency and severity of symptoms include acid-base status (hypocalcaemia and alkalosis act synergistically to cause tetany), hypomagnesaemia, and potassium balance.
ICD-10-тай харгалзах код