Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Эм зэрэг бусад тодорхой сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь тусгайлан тодорхойлсон бодисын үндсэн ангиудад хамаарахгүй сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Жишээнд кат ургамал, антидепрессантууд, антихолинергик шинж чанартай эм (жишээ нь бензтропин) ба зарим хистамины эсрэг эм хамаарна.
Disorders due to use of other specified psychoactive substances, including medications are characterised by the pattern and consequences of psychoactive substances that are not included among the major substance classes specifically identified. Examples include khat, antidepressants, medications with anticholinergic properties (e.g., benztropine), and some antihistamines.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Бусад тодорхой сэтгэц нөлөөт бодисын шалтгаант импульсээ хянах чадварын эмгэг нь тодорхой сэтгэц нөлөөт бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу удалгүй үүсдэг, тухайн хүнд ядаж богино хугацаанд таашаал өгдөг үйлдлийг хийх импульс, түлхэц буюу хүслийг өөрт нь буюу бусдад урт хугацаанд хор хөнөөл учруулахыг үл харгалзан дахин дахин дарж чадахгүй байх, тогтвортой давтагддаг зан үйлээр (жишээ нь илт сэдэлгүйгээр түймэр тавих буюу хулгай хийх, давтагдах бэлгийн зан үйл, түрэмгий дэгдэлт) илэрдэг. Шинж тэмдгийн хүндийн зэрэг буюу үргэлжлэх хугацаа нь тухайн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжид онцлог импульсээ хянах чадварын хямралаас илт давж гарна. Тухайн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь импульсээ хянах чадварын хямрал үүсгэх чадвартай байх ёстой. Шинж тэмдгүүд нь анхдагч сэтгэцийн эмгэгээр (жишээ нь импульсээ хянах чадварын эмгэг, донтох зан үйлийн шалтгаант эмгэг) илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд ийм тайлбар нь импульсээ хянах чадварын хямрал тухайн тодорхой сэтгэц нөлөөт бодисыг хэрэглэж эхлэхээс өмнө илэрсэн, тухайн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хэрэглээ буюу үгүйлэх хамшинж зогссоны дараа шинж тэмдэг нэлээд удаан хугацаагаар үргэлжилсэн, эсвэл импульсээ хянах чадварын шинж тэмдэгтэй анхдагч сэтгэцийн эмгэг урьд нь байсныг харуулах бусад нотолгоо (жишээ нь тухайн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хэрэглээтэй холбоогүй өмнөх тохиолын өгүүлэмж) байгаа үед тохирч болно.
Impulse control disorder induced by other specified psychoactive substance is characterised by persistently repeated behaviours in which there is recurrent failure to resist an impulse, drive, or urge to perform an act that is rewarding to the person, at least in the short-term, despite longer-term harm either to the individual or to others (e.g., fire setting or stealing without apparent motive, repetitive sexual behaviour, aggressive outbursts) that develop during or soon after intoxication with or withdrawal from a specified psychoactive substance. The intensity or duration of the symptoms is substantially in excess of disturbances of impulse control that are characteristic of intoxication with or withdrawal from the specified psychoactive substance. The amount and duration of the specified psychoactive substance use must be capable of producing disturbances of impulse control. The symptoms are not better explained by a primary mental disorder (e.g., an Impulse control disorder, a Disorder due to addictive behaviours), as might be the case if the impulse control disturbances preceded the onset of the specified psychoactive substance use, if the symptoms persist for a substantial period of time after cessation of use or withdrawal of the specified psychoactive substance, or if there is other evidence of a pre-existing primary mental disorder with impulse control symptoms (e.g., a history of prior episodes not associated with specified psychoactive substance use).
ICD-10-тай харгалзах код