Upper respiratory tract disorders
Эмгэгийн энэ бүлэг нь дээд агаарын замын (амьсгалын дээд зам) өвчнийг хэлнэ. Дээд агаарын зам нь анатомийн хувьд нарийн нийлмэл бүтэц бөгөөд хамрын нүх ба уруул дахь агаарын замын амсраас мөгөөрсөн хоолой хүртэл үргэлжилнэ. Дээд агаарын зам гэсэн нэр томьёо нь анатомийн хувьд ялгаатай хэд хэдэн хэсгийг хамарна. Хамар нь дээд хэсгийг бүрдүүлэх ба үүний дараа хамрын нармай ба амны хөндийгөөс төвөнхийн дууны хэсгээс дээрх зай хүртэл үргэлжлэх хамар-залгиурын ба ам-залгиурын агаарын зам орно. Хамрын дайвар хөндий хамрын хөндий рүү цутгах ба хамрын хажуу, ар ба дээд талд залгагдсан байдаг. Төвөнх нь дээд ба доод агаарын замыг заагладаг боловч зарим судлаач түүнийг цээжний дээд нүхэнд байрлуулдаг.
Тодорхойлолт
Цочмог фарингит гэдэг нь залгиур ба/буюу гүйлсэн булчирхайн халдвар буюу цочрол бөгөөд ханиадны шинж тэмдгийн нэг хэсэг юм. Шалтгаан нь ихэвчлэн халдварт бөгөөд ихэнх тохиолдол вирүсийн гаралтай. Вирүсийн халдвар гол шалтгаан боловч бактерийн халдвараас мөн үүснэ. Хоолойгоор эвгүй оргих, хоолой өвдөх ба залгихад өвдөх нь олонтаа тохиолдоно. Толгой өвдөх, бие ерөнхийдөө ядрах, чих рүү дамжих өвдөлт ба хүзүүний лимфаденит мөн илэрнэ. Хэсгийн үзлэгээр тагнайн гүйлсэн булчирхай гиперемитэй, залгиурын ар ханын лимфоид уутанцар хавдсан байна. Цочмог фарингиттай өвчтөн ихэвчлэн хоолой өвдөх зовиуртай ирнэ. Эдгээр өвчтөнд үүсгэгч организмаас хамааран бусад янз бүрийн шинж тэмдэг илэрч болно.
Acute pharyngitis is defined as an infection or irritation of the pharynx and/or tonsils and is a part of the common cold symptoms. The etiology is usually infectious, with most cases being of viral origin. Although virus infection is the primary cause, it is also caused by bacterial infection. The discomfort of a throat, a throat pain and swallowing pain often occur. Headache, general fatigueness, radiating pain to the ear and a cervical lymphadenitis also occur. Local finding demonstrates hyperaemic palatine tonsils and swelling of lymphoid follicles of posterior wall of pharynx. Patients with acute pharyngitis present most commonly with a sore throat. Other various symptoms can rise in these patients depending on their causing organisms.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
ICD-10-тай харгалзах код