Multiple developmental anomalies or syndromes
Биеийн нэгээс олон тогтолцоог хамарсан нийлмэл хөгжлийн гажиг
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Меккел-Груберийн хамшинж (MKS) нь бөөрний уйланхай ба түүнтэй янз бүрээр хавсардаг шинжүүд, тухайлбал төв мэдрэлийн тогтолцооны хөгжлийн гажиг (ихэвчлэн тархины дагзны ивэрхий), элэгний цөсний сувгийн дисплази ба уйланхай, илүү хуруу, мөн перинаталь үед нас бардаг үхлийн явцаар илэрдэг моноген өвчин юм.
Meckel syndrome (MKS) is a monogenic disease characterised by a combination of renal cysts and variably associated features, including developmental anomalies of the central nervous system (usually occipital encephalocele), hepatic ductal dysplasia and cysts, and polydactyly, and a lethal course, with death occurring in the perinatal period.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Меккел-Груберийн хамшинж (MKS) нь бөөрний уйланхай ба түүнтэй янз бүрээр хавсардаг шинжүүд, тухайлбал төв мэдрэлийн тогтолцооны хөгжлийн гажиг (ихэвчлэн тархины дагзны ивэрхий), элэгний цөсний сувгийн дисплази ба уйланхай, илүү хуруугаар илэрдэг моноген өвчин юм. Түүний тархалтыг 142 860 төрөлт тутамд 1-ээс 10.7 гэж тооцдог. Энэ эмгэг Финландад онцгой элбэг тохиолддог: төрөлтөд ногдох тархалт 9 000-д 1, өвчний мутацийн давтамж 1% байна. Илүү хуруу ихэвчлэн постаксиал (6-р хуруу) байх боловч заримдаа преаксиал (эрхий хуруу салаалсан) байна. Тохиолдлын ойролцоогоор зургааны нэгд мөчний урт яс муруйна. Сэтэрхий тагнай, нүдгүй буюу бичил нүд, шээсний сүвний битүүрэл, зүрх ба бэлэг эрхтний гажиг зэрэг бусад гажиг хавсарч болно. Меккел-Груберийн хамшинж нь олон янзын аутосом рецессив эмгэг бөгөөд гурван локус тогтоогдсон: 17q дээр MKS1, 11q дээр MKS2, 8q дээр MKS3. Бөөрний уйланхайт дисплази нь оношлоход заавал байх шинж юм. Элэгний фиброз өөрчлөлт ба тархины дагзны ивэрхий буюу төв мэдрэлийн тогтолцооны бусад гажиг (жишээ нь Денди-Уокерийн гажиг) нь оношлогооны хамгийн бага шалгуур юм. MKS3-тай холбоотой тохиолдлын эмнэлзүйн шинжийг MKS1 ба MKS2-той холбоотой төрөл садангийн шинжтэй харьцуулахад MKS3-тай холбоотой гэр бүлд илүү хуруу (магадгүй тархины ивэрхий ч) бага тохиолддог болохыг харуулж байна. Меккел-Груберийн хамшинж нь мэдрэлийн хоолойн согогтой хавсарсан гажгийн тохиолдолд хамгийн элбэг оношлогддог өвөрмөц хамшинж юм. Удамзүйн зөвлөгөө нь өвчтөний эцэг эхэд дараагийн бүх жирэмслэлтэд дахин тохиолдох эрсдэл 25% болохыг мэдээлэхээс бүрдэнэ. Төрөхийн өмнөх оношилгоог жирэмсний эхний гурван сарын төгсгөлд гавлын доторх уйланхайт, цуурайгүй дүрс ба/буюу гавлын ясны согог, мөн хэвийн бусаар томорсон бөөр илрүүлэх замаар хийж болно. Бусад шинж жирэмсний хожуу үед хэт авиан шинжилгээгээр харагдаж болно. Амниоцентезээр тархины ивэрхийн улмаас ургийн усан дахь альфа-фетопротеин ихэссэнийг илрүүлж болно. Жирэмслэлт хугацаандаа үргэлжилбэл перинаталь үед нас барна.
Meckel syndrome (MKS) is a monogenic disease characterized by a combination of renal cysts and variably associated features, including developmental anomalies of the central nervous system (usually occipital encephalocele), hepatic ductal dysplasia and cysts, and polydactyly. Its prevalence is estimated at between 1 and 10.7 per 142 860 births. The disorder is unusually frequent in Finland: birth prevalence is 1 in 9 000 and the disease mutation frequency is 1%. The polydactyly is mostly postaxial (6th digit), but is sometimes preaxial (thumb duplication). Bowing of the long bones of the limbs occurs in about one-sixth of cases. Other anomalies may be associated, including cleft palate, anophthalmia or microphthalmia, urethral atresia, and malformations of the heart and genitalia. Meckel syndrome is a heterogeneous autosomal recessive disorder for which three loci have been mapped: MKS1 on 17q, MKS2 on 11q, and MKS3 on 8q. Cystic dysplasia of the kidneys is an obligate feature for the diagnosis. Fibrotic changes in the liver and occipital encephalocele or some other central nervous system malformation (e.g. Dandy-Walker malformation) are minimal diagnostic criteria. Comparison of the clinical features of MKS3-linked cases with those of MKS1- and MKS2-linked kindreds suggests that polydactyly (and possibly encephalocele) are less common in MKS3-linked families. Meckel syndrome is the most frequently diagnosed specific syndrome in cases of malformations associated with neural tube defects. Genetic counseling consists of informing the parents of an affected patient that the recurrence risk is 25% for all following pregnancies. Prenatal diagnosis may be performed by finding a cystic anechoid intracranial image and/or a skull defect at the end of the first trimester, as well as abnormally enlarged kidneys. Other features may be seen later in pregnancy at ultrasonography. Amniocentesis may reveal elevated amniotic alpha-fetoprotein due to encephalocele. If the pregnancy goes to term, death occurs in the perinatal period.
ICD-10-тай харгалзах код