Нормодипин – Normodipine 10мг
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Артерийн даралт ихсэх эмгэг
- Тогтвортой хэлбэрийн архаг зүрхний бах
- Принцметаллын стенокарди
Эсрэг заалт
Амлодипиныг дараах өвчтөнд хэрэглэхгүй. Үүнд:
- Амлодипин болон дигидропиридины уламжлалын бэлдмэлд хэт мэдрэг байх мөн тухайн бэлдмэлийн найрлаганд орсон бодист харшилтай (“Найрлага” хэсгээс үзнэ үү)
- Илэрхий гипотони
- Зүрхний шок
- Эмнэлзүйд нөлөөлөхүйц аортын нарийсалт
- Цочмог зүрхний шигдээсийн дараах гемодинамикийн тогтворгүй үзүүлэлттэй өвчтөнд хэрэглэхгүй.