Экватор
10 мг + 20 мг
Амлодипин | Лизиноприл – Amlodipine | Lisinopril
Gedeon Richter
Эмийн хэлбэр: Шахмал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ

Үнийн дээд хязгаар: 1670

ЭМД хөнгөлөх хэмжээ: 501

Даатгуулагч төлөх дүн: 1169

Эмчийн ангилал:

C, D

А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд

С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй

  • Насанд хүрэгчдийн артерийн даралт ихсэх эмгэгийн үед хэрэглэнэ.
  • Экватор® шахмалын найрлагад лизиноприл болон амлодипиныг зохих тунгаар тунлагдсан  нийлмэл бэлдмэлийн найрлагад лизиноприл болон амлодипинийг заагдсан тунгаар агуулдаг учир артерийн даралт ихсэх эмгэгийн үед даралтыг хянах зорилгоор орлуулах эмчилгээнд хэрэглэнэ.

Лизиноприлтэй холбоотой:

  • Бэлдмэлийн найрлагад орсон лизиноприл болон АХФ-ийн ингибиторт харшилтай тохиолдолд хэрэглэхгүй.
  • Асуумжид АХФ-ийг хориглогч бэлдмэлд харшилж ангионевротик хаван үүсгэдэг
  • Удамшлын болон идиопатик ангионевротик хавантай
  • Жирэмсний хоёр болон гурав дахь 3 долоо хоногтой эхэд хэрэглэхгүй (4.4 ба 4.6 хэсгээс үзнэ үү)
  • Нэгэн зэрэг АХФ-ийн хориглогч болох Экватор® чихрийн шижин/ эсвэл хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай СФК<60мл/мин/1,73м2-тай тохиолдолд алискирентэй хамт хэрэглэхгүйг анхаар (4.5 болон 5.1 хэсгээс үзнэ үү).
  • Нэгэн зэрэг АХФ-ийн хориглогч болох Экватор® бэлдмэлийг сакубитрил\валсартантай хамт хэрэглэхгүй. Сакубитрил эсвэл валсартанийг хэрэглэсэн сүүлийн шахмалаас хойш 36 цагийн дараа  Экватор® бэлдмэлийг хэрэглэнэ (4.4 болон 5.1 хэсгээс үзнэ үү).

Амлодипинтэй холбоотой:

  • Бэлдмэлийн найрлагад орсон амлодипин болон дигидропиридиний уламжлалд харшилтай тохиолдолд хэрэглэхгүй
  • Хүнд хэлбэрийн артерийн гипотензи
  • Кардиогенный шок
  • Зүүн ховдлоос гарах хэсгийн судасны нарийсалт (аортийн нарийсалт)
  • Цочмог зүрхний шигдээсийн дараах гемодинамикийн тогтворгүй үзүүлэлттэй өвчтөнд хэрэглэхгүй.

Экватор® нийлмэл шахмалтай холбоотой эсрэг заалт

  • Бэлдмэлийн найрлагад орсон туслах бодист харшилтай тохиолдолд хэрэглэхгүй (6.1 хэсгээс үзнэ үү).

Тун

  • Зөвлөх тун – хоногт  нэг шахмалыг ууна.
  • Дотуур ууж хэрэглэнэ. Хоол унднаас хамаарахгүй. Хоногийн дээд хэмжээ – хоногт нэг шахмалыг ууна.
  • Заагдсан тунтай нийлмэл бэлдмэлийг зарчмын дагуу – эмгэгийн эхэн үед хэрэглэхэд зохимж муутай байдаг.
  • Экватор® бэлдмэлийн хувьд 10мг/5мг, 20мг/5мг болон 20мг/10мг шахмалыг лизиноприл болон амлодипинийг 10мг ба 5мг; 20мг ба 5мг болон 20мг ба 10мг-аар  тунлагдсан тунгаар даралт бууруулах тохирсон өвчтөнд хэрэглэхийг анхаарна уу. Тунгийн зохицуулалт хийхийн тулд бэлдмэлийн найрлагад агуулагдах эмийн тунгийн хэмжээг харна уу.

Тусгай бүлгийн хэрэглэгч

  • Бөөрний үйл ажиллагаа алдагдсан өвчтөн
    • Бөөрний эмгэгтэй өвчтөнд зохимжит эмчилгээний эхний болон барих тунг тогтоох зорилгоор лизиноприл болон амлодипинийг тус тусад нь хэрэглэх шаардлагатай. Экватор® шахмалыг хэрэглэж байгаа үед өвчтөний бөөрний үйл ажиллагаа болон цусанд агуулагдаж байгаа кали ба натрийн хэмжээг байнга хянах шаардлагатай. Өвчтөний бөөрний үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд Экватор® шахмалыг зогсоон амлодипин болон лизиноприлийг зохимжит тунгаар тус тусад нь хэрэглэхийг зөвлөнө.
  • Элэгний үйл ажиллагаа алдагдсан өвчтөн
    • Хөнгөн болон дунд зэргийн явцтай элэгний үйл ажиллагаа алдагдсан өвчтөнд зориулагдсан эмчилгээний тун байхгүй. Эмийн эмчилгээг болгоомжтой эхлэхийн зэрэгцээ эмчилгээний хамгийн бага тунгаас эхэлнэ (“Болгоомжлол болон түүнээс сэргийлэлт” ба “Фармакокинетик” хэсгээс үзнэ үү).
    • Элэгний дутагдалтай өвчтөнд Экватор® бэлдмэлийн зөвлөх хамгийн бага тунгаас эхэлнэ. Мөн шахмалын эхлэх болон барих тунг олохын тулд амлодипин болон лизиноприлийг зохимжит тунгаар тус тусад нь хэрэглэхийг зөвлөнө. Хүнд хэлбэрийн элэгний үйл ажиллагаа алдагдсан өвчтөний амлодипиний фармакокинетик судлагдаагүй. Хүнд хэлбэрийн элэгний эмгэгтэй өвчтөнд эмийн эмчилгээний хамгийн бага тунгаар хэрэглэнэ. Дараа нь эмийн бэлдмэлийн тунг аажмаар нэмж олно.
  • Хүүхэд болон өсвөр насныхны хэрэглээ
    • Экватор® бэлдмэлийн аюулгүй байдал болон эмчилгээний үр дүнг хүүхдэд тогтоогоогүй.
  • Өндөр настны (65-аас дээш) эмийн зохистой хэрэглээ
    • Өндөр настанд уг бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Наснаас хамаарч амлодипин болон лизиноприлийг хэрэглэхэд эмчилгээний үйлдэл болон аюулгүй байдлын хүрээнд онцын өөрчлөлт илрээгүйг тандалт судалгааны аргаар тогтоосон. Өндөр настанд өгөх эмчилгээний барих тунг тогтоохын тулд амлодипин болон лизиноприлийг тус тусад нь эхэлж хэрэглэнэ.

Хэрэглэх арга

  • Хоол унд бэлдмэлийн шимэгдэлтэнд нөлөөлөхгүй. Экватор® бэлдмэлийг хоолноос хамаарахгүй – хоолны өмнө, хооллох үе болон дараа нь хэрэглэж болно.

Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд

Экватор® бэлдмэлийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол илрээгүй.

  • Лизиноприл
    • Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол ховор. АХФ-ийн ингибиторийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эмнэлзүйд гипотензи, эргэлдэх шок, электролитийн тэнцвэрийн алдагдал, бөөрний дутагдал, гипервентиляц, тахикарди, зүрхний цохилтын тоо ихсэх, брадикарди, толгой эргэх, тайван бус болох болон ханиалгаар илэрнэ.
    • Гипотензи үүссэн тохиолдолд өвчтөнийг хэвтүүлэн хөлийг дээш өргөсөн байрлалд байрлуулна.
    • Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд судсаар стандарт давсны уусмал юүлж шингэнийг нөхөх арга хэмжээг авна. Дээрх арга хэмжээг авсан ч хүссэн үр дүнд хүрээгүй тохиолдолд судсаар катехоламинийг тарина. Түүнчлэн ангиотензин II -г ч эмчилгээнд хэрэглэнэ.
    • Лизиноприлийг бие махбодоос гадагшлуулах өргөн хүрээний арга хэмжээний (жишээлбэл: ходоод угаах, адсорбентийг хэрэглэх, калийн сульфатийг хэрэглэнэ) хажуугаар амьдралын нэн шаардлагатай үзүүлэлтийг хянаж тогтворжуулахын зэрэгцээ сэхээн амьдруулах тасагт хэвтүүлнэ. Гемодиализийн аргаар цусны ерөнхий эргэлтээс лизиноприлийг зайлуулна (4.4 хэсгээс үзнэ үү).
    • Эмчилгээг хийх явцад тогтвортой брадикарди үүссэн тохиолдолд кардиостимуляторийг суурилуулна.
    • Цусанд агуулагдах электролит болон креатининий хэмжээг тасралтгүй хянах шаардлагатай.
  • Амлодипин
    • Эмийн тунг зориудаар хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол хязгаарлагдмал.
    • Шинж тэмдэг
      • Хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд магадгүй захын судас өргөсөн удаан хугацаагаар рефлектор тахикарди үүснэ. Түүнчлэн тогтвортой гипотензи үүсэж шок болон нас баралтаар төгсөх магадлалтай.
    • Эмчилгээ
      • Амлодипинийг дотуур хэтрүүлэн ууж хэрэглэсэн тохиолдолд тогтвортой артерийн гипотензи үүсдэг учир зүрх судасны үйл ажиллагааг дэмжих идэвхтэй арга хэмжээ авах: өвчтөний хөлийг дээш өргөх, зүрх болон уушгины үйл ажиллагааг хянах, цусны ерөнхий эргэлдэх шингэн ба шээсийг хянана.
      • Судасны тонус болон артерийн даралтыг хэвийн болгох зорилгоор хэрэв эсрэг заалтгүй бол вазопрессор бэлдмэлийг хэрэглэнэ. Эс рүү кальци орохыг хориглох зорилгоор кальцийн глюконатийг судсаар тарих нь үр дүнтэй байж болох юм.
      • Зарим тохиолдолд ходоод угаах арга үр дүнтэй. Эрүүл сайн дурынханд амлодипинийг 10мг-аар хэрэглэсэн болон бэлдмэлийг ууснаас 2 цагийн дараа идэвхжүүлсэн нүүрсийг хэрэглэхэд уг бэлдмэлийн шимэгдэлтийг бууруулсан.
      • Гемодиализ үр дүнгүй, учир нь амлодипин цусны уурагтай нягт холбогддог.
  • Зохимжит тунгаар туналагдсан Экватор®  нийлмэл бэлдмэл
    • Экватор®  нийлмэл бэлдмэлийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд захын судас өргөсөж илэрхий гипотони үүсэх, судасны цочмог дутагдал үүсэх, бөөрний дутагдал, гипервентиляци, тахикарди, зүрх дэлсэх, брадикарди, толгой эргэх, айдас төрөх болон ханиалга үүсдэг. Шинж тэмдгийн эмчилгээ хийж, өвчтөнийг хэвтээ байрлалд шилжүүлэн, зүрх судас болон амьсгалын тогтолцоог хянах, шаардлагатай бол эмийн арга хэмжээ авахын зэрэгцээ артерийн даралтыг хянах, эргэлдэж байгаа цусны хэмжээ болон эрдсийг нөхөх,  цусанд байгаа креатинины хэмжээг хянах шаардлагатай. Илэрхий артерийн гипотони үүссэн тохиолдолд доод мөчдийг толгой түвшингээс дээш өргөх, цус орлуулах шингэнийг юүлсэн ч зохих үр дүнд хүрээгүй тохиолдолд тодорхой эсрэг заалт үгүй тохиолдолд захын үйлдэлтэй судас агшаах бүлгийн бэлдмэл хэрэглэнэ. Зэрэгцээд судсаар ангиотензин II-ыг судсаар хийнэ. Кальцийн сувгийн хориглогч бэлдмэлийг үйлдлээс сэргийлэх зорилгоор – судсаар кальци глюконатыг хэрэглэнэ.
    • Амлодипин нь хоол боловсруулах замаар удаан шимэгддэг тулд ходоод угаана. Лизиноприлыг гемодиализын аргаар бие махбодоос гадагшлуулж болдог. Өндөр шүүлтүүртэй полиакрилонитрил мембраныг гемодиализын үед хэрэглэхгүй.

Нийлмэл бэлдмэл хэрэглэж байгаа (n=195) бэлдмэлийн гаж нөлөөний давтамж нь тус тусад нь хэрэглэсэн бэлдмэлийн гаж нөлөөнөөс ихгүй байсан. Илэрсэн гаж нөлөө нь амлодипин болон лизиноприлийг тус тусад нь хэрэглэсэн гаж нөлөөтэй адил байв. Илэрсэн гаж нөлөөний явц нь хөнгөн, эргэх шинжтэй байхаас гадна ховор тохиолдолд эмчилгээг зогсоох шаардлагатай байв. Нийлмэл бэлдмэлийг хэрэглэх явцад байнга тохиолдох гаж нөлөөнд толгойн өвдөлт 8%, ханиалга 5% болон толгой эргэх 3% тус тус эзэлж байсан.

Илэрсэн гаж нөлөөг лизиноприл болон амлодипиныг тус тусад нь хэрэглэсэн давтамжаар харуулав.

Гаж нөлөөний давтамжийг MedDRA зөвлөмжөөр эрхтэн тогтолцооны ангиллын дагуу (ЭТА) доор хүснэгтээр харуулав.

Илрэх гаж нөлөөний давтамжийг доор дурдсан ангиллаар үзүүлэв. Үүнд:

  • “Ихэвчлэн”         (≥1/10),
  • “Байнга”             (≥1/100 хүртэл <1/10),
  • “Байнга бус”      (≥1/1.000 хүртэл <1/100),
  • “Ховор”              (≥1/10.000 хүртэл >1/100),
  • “Цөөн”                (<1/10.000)
  • Тодорхойгүй      (тухайн үзүүлэлт дээр дүгнэлт хийх боломжгүй).

Эрхтэн тогтолцооны ангилал Давтамж Лизиноприлийн гаж нөлөө Амлодипиний

гаж нөлөө

Цус төлжүүлэх болон тунгалагийн тогтолцооны талаас Ховор Гемоглобины хэмжээ буурах

Гематокрит буурах

Маш ховор Ясны хэмд цус төлжилтийг дарангуйлна, агранулоцитоз, лейкопени, нейтропени, тромбоцитопени, цус задралын анеми, анеми, лимфоаденопати Тромбоцитопени

Лейкопени

Дархлалын тогтолцооны талаас Маш ховор Аутоиммуны өөрчлөлт Харшил
Давтамж нь тодорхойгүй Анафилакси \ анафилактоид урвалалакс
Дотоод шүүрлийн тогтолцоо Ховор Антидиуретик дааврын дасан зохицоогүй шүүрлийн хам шинж
Бодисын солилцоо ба хооллолтын талаас гарах өөрчлөлт Маш ховор Гипогликеми Гипергликеми
Сэтгэцийн талаас Байнга бус Сэтгэл санаа өөрчлөгдөх, нойрны хэм алдагдах Нойргүйдэл

Сэтгэл санаа өөрчлөгдөн айдас, түгшүүр

Ховор Сэтгэхүй өөрчлөгдөх Ухаан санаа өөрчлөгдөх
Давтамж тодорхойгүй Депресс
Төв мэдрэлийн тогтолцоо Байнга Сэтгэл санаа өөрчлөгдөх, нойрны хэм алдагдах Нойргүйдэл

Сэтгэл санаа өөрчлөгдөн айдас, түгшүүр

Байнга Толгой эргэх, толгой өвдөх Нойрмоглох, толгой эргэх, толгой өвдөх (эмчилгээний эхэн үед)
Байнга бус Вертиго,

парестези,

дисгевзи

Ухаан алдах, тремор, дисгевзи, гипестези, парастези
Маш ховор Булчингийн тонус ихсэх, захын невропати
Тодорхойгүй Ухаан алдах
Харааны талаас Байнга Харааны өөрчлөлт – юм хоёрлож харах
Сонсгол болон тэнцвэрийн эрхтний талаас Байнга  бус Чих шуугих
Зүрхний талаас Байнга Зүрх дэлсэх
Байнга бус Өндөр эрсдэлтэй өвчтөний даралт огцом буурснаас тархины тахикарди болон зүрх дэлсэх
Маш ховор Зүрхний шигдээс, брадикарди, ховдлын тахикарди, тосгуурын мерцани
Судасны талаас Байнга Ортостатик тахикарди Арьс улайх
Байнга бус Өндөр эрсдэлтэй өвчтөний даралт огцом буурснаас тархины цусан хангамж өөрчлөгдөх,Рейногийн эмгэг Даралт буурах
Маш ховор Васкулит
Амьсгал болон голч эрхтний талаас Байнга Ханиалга
Байнга бус Ринит Амьсгаадах, ринит
Маш ховор Гуурсан хоолой агчих, харшлын альвеолит, эозинофил пневмони, синусит Ханиалга
Хоол боловсруулах тогтолцооны талаас Байнга Суулгалт

бөөлжилт

Хэвлийгээр өвдөх, бөөлжилт
Байнга бус Хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, хоол боловсруулалт өөрчлөгдөх Бөөлжилт, диспепси, суулгалт/өтгөн хаталт, амны хөндийн салст хатах
Ховор Амны хөндийн салст хатах
Маш ховор Панкреатит, дотор эрхтний ангионевротик хаван Панкреатит, гастрит, буйлны гиперплази
Элэг болон цөс ялгаруулах зам Маш ховор Элэгний дутагдал, гепатит, цөс зогсонгошилтын шарлалт Гепатит, шарлалт,ферментийн идэвхжилт***
Арьс болон халиман давхаргын талаас Байнга бус Тууралт, загатнаа Алопеци, цусархаг тууралт, арьсны өнгө өөрчлөгдөх, хөлс ялгаралт ихсэх, загатнаа, тууралт, экзантем
Ховор Хайрст үлд, чонон хөрвөс, алопеци, хэт мэдрэгжилт, нүүр, уруул, хэл болон төвөнхийн  ангионевротик хаван,
Маш ховор Хордлогот эпидермал некролиз,

Стивен-Джонсоны хам шинж,

олон хэлбэрт улайралт,

идээт цэврүү,

хөлс ихээр ялгарах, арьсны хуурамч лимфом*

Ангионевротик хаван, эксфолиатив дерматит, Стивен-Джонсоны хам шинж, олон хэлбэрт улайралт, квинкийн хаван, наранд хэт мэдрэгжих, чонон хөрвөс
Яс булчин болон холбогч эдийн талаас Байнга Тавхай хавагнах
Байнга бус Үе өвдөх, булчин өвдөх, нуруу өвдөх
Маш ховор Олигоури/анури
Бөөр болон шээс ялгаруулах тогтолцооны талаас Байнга Бөөрний цочмог дутагдал, уреми
Байнга бус Шээс ялгаруулалт алдагдах, никтури, шээх давтамж олшрох
Ховор Бөөрний цочмог дутагдал, уреми
Бэлэг эрхтэн болон хөхний талаас Байнга бус Импотенци Импотенци, гинекомасти
Ховор Гинекомасти
Ерөнхий болон хэсэг газрын урвал Байнга Захын хаван, ядрамтгай болох
Байнга бус Ядрамтгай болох, астени Цээжээр өвдөх, өвдөлт,

ядарч сульдах

Лабораторийн үзүүлэлтийн талаас Байнга бус Цусанд мочевины хэмжээ ихсэх, ийлдсэнд креатинины хэмжээ ихсэх, гиперкалиеми, элэгний ферментийн идэвхжилт ихсэх Биеийн жин нэмэгдэх/буурах
Ховор Гемоглобин, гематокритын хэмжээ буурах, цусанд билирубины хэмжээ ихсэх, гипонатриеми

*Доор дурдсан хам шинжээс нэг болон түүнээс дээш илрэх: халууралт, васкулит, миалги, арталги/артрит, антинуклеарын эсрэг биеийн хэмжээ өндөрсөх, улаан эсийн тунах хурд ихсэх, эозинофили, лейкоцитоз, тууралт, наранд хэт мэдрэгжих болон арьсны талаас бусад өөрчлөлт орно.

**Холестазтай адил

Хүүхэд

  • Эмнэлзүйн аюулгүйн байдлын судалгаанаас үзэхэд, хүүхдийн практикт лизиноприл нь цусны даралт ихсэх эмгэгтэй хүүхдэд хэрэглэхэд зохимжтой бөгөөд насанд хүрэгчдэд хэрэглэх хүрээ нь хүүхдэд хэрэглэх хүрээтэй нь ижил байсан.

Байж болзошгүй тааламжгүй урвалын талаар

  • Эмийг бүртгэсний дараа байж болзошгүй тааламжгүй урвалын талаар мэдээлж байх нь маш их ач холбогдолтой байдаг. Энэ нь уг бэлдмэлийн ашиг тус – эрсдэлийн харьцааг хянахад байнга хянаж байх боломж олгодог. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүмүүсээс эмийн бэлдмэлийн сэжиглэгдэж буй гаж үйлчилгээний талаар үндэсний тайлангийн тогтолцоонд мэдэгдэж байхыг хүсдэг.

Лизиноприл

  •  Үйлдлийн механизм
    • Лизиноприл нь пептидилдипептидазийн ингибитор. Лизиноприл нь ангиотензин I-ээс судас агшаадаг ангиотензин II гэгч уураг болж хувирах үйлдлийг дарангуйлдаг АХФ-ийн ингибитор. Ангиотензин II нь бөөрний дээд дайврын холтослог давхаргаас альдостероний ялгаралтыг ихэсгэдэг. АХФ–ийг дарангуйлснаар  ангиотензин II-ийн хэмжээ багасаж судас агшаах үйлдэл сулардаг, мөн альдостероний ялгаралт багасдаг. Альдостероний түвшин буурах нь цусны сийвэнд калийн хэмжээг ихэсгэдэг.
  • Фармакодинамик
    • Лизиноприл нь ренин-ангиотензин-альдостероний тогтолцоог дарангуйлснаар даралт бууруулдаг гэж үздэг боловч  лизиноприл нь ренин багатай артерийн даралт ихэсдэг өвчтөний даралтыг мөн бууруулдаг байна. АХФ-ийн ингибитор нь брадикинин задралыг хурдасгадаг кининаза II-ферменттэй төстэй. Судас хүчтэй тэлдэг уураг болох брадикининий хэмжээг ихэсгэх нь  лизиноприлийн эмчилгээний үйлдэл мөн эсэх нь одоо болтол тодорхой бус байгаа юм.
  • Эмнэлзүйн үр дүн ба аюулгүй байдал
    • Зүрхний дутагдалтай стандарт эмчилгээ хийлгэж байгаа өвчтөний (n=3164) нас баралт болон өвчлөлтөнд лизиноприлийн эмчилгээний бага тун (2.5-5.0мг) өндөр тун (32.5-35мг)-тай харьцуулсан давхар далд, түүвэрчилсэн аргаар судалсан. Дунджаар 46 сарын хугацааны турш лизиноприлийг өндөр тунгаар хэрэглэсэн бүлгийг бага тунгаар хэрэглэсэн бүлэгтэй харьцуулахад ерөнхий нас баралтын эрсдэл болон эмнэлэгт хэвтүүлэн эмчлэгсэдийг 12% (p=0,002), зүрх судасны эмгэгээр өвчлөгсөдийн ерөнхий нас баралт болон эмнэлэгт хэвтүүлэн эмчлэгсэдийг 8% (p=0,0036) тус тус багасгасан. Хамгийн сүүлийн харьцуулалтаас үзэхэд лизиноприлийг өндөр тунгаар хэрэглэсэн бүлгийн ерөнхий нас баралтын эрсдэлийн 8% (p=0,128), зүрх судасны эмгэгээр өвчлөгсөдийн ерөнхий нас баралтыг 10% (p=0,0073) болон эмнэлэгт хэвтүүлэн эмчлэгсэдийг 24% (p=0,002) багассан. Харин хоёр тунгийн хоорондох эмнэлзүйн сайжралын шинж тэмдэг ажиглагдаагүй болно.
    • Мөн хоёр тунгийн хооронд ялгаатай гаж нөлөө ажиглагдаагүй болно.
    • АХФ-ийн ингибиторийг хэрэглэхэд гардаг гаж нөлөө болох гипотензи, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт зэрэг гаж нөлөө илэрсэн бөгөөд зарим тохиолдолд эмийн эмчилгээг зогсоох хүртэл тохиолдол ч илэрсэн. Лизиноприлийг өндөр тунгаар хэрэглэсэн бүлэгт илэрсэн ханиалгыг бага тунгаар хэрэглэсэн бүлэгтэй харьцуулахад илрэх тоо нь их байв.
    • Цочмог зүрхний шигдээсийн дараа 24цагийн дотор стандарт эмчилгээнд (тромболиз, бета-блокатор, ацетилсалицилийн хүчил) дээр лизиноприл болон нитроглицеринийг дан дангаар нь эсвэл хавсруулан 6 долоо хоногийн турш хэрэглэж нас баралтанд нөлөөлөх байдлыг GISSI 3 аргаар (n=19,394) эмнэлзүйн судалгааг хийсэн. Судалгааны дүнгээс үзэхэд нитроглицерин нь дангаараа нас баралтын эрсдэлд нөлөөлөөгүй болно. Харин лизиноприл нь эсрэгээр, нас баралтын эрсдлийг дангаараа 11% (2p=0,03), нитроглицеринтэй хавсарч хэрэглэсэн тохиолдолд 17% (2p=0,02) бууруулсан. Хижээл настан (>70 нас) болон нас баралтын өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд лизиноприл нь нас баралтын эрсдэл болон зүрхний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг нь тогтоогдсон (аргегированная төгсгөлийн цэг).
    • Лизиноприлийн дан болон нитроглицеринтэй хавсарсан эмчилгээ нь дараагийн 6 сар болон түүнээс дээш хугацаанд өвчтөнд эерэг нөлөөлж байгаа нь цаашид урьдчилан сэргийлж байгааг бататгаж байна. Ажиглалтын явцад зүрхний цочмог дутагдалтай өвчтөнд лизиноприл нь гипотензи үүсгэх болон бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт үүсгэх эрсдэлийг ихэсгэсэн. Гэвч энэ тохиолдол нь нас баралтыг пропорционалаар ихэсгэнэ гэсэн үг биш.
    • Даралт ихсэх эмгэг нь чихрийн шижингийн 2 төрөл болон эрт үеийн нефропатитай  хавсарсан нийт 335 тохиолдолд лизиноприл болон амлодипиний альбуминурид нөлөөлөх байдлыг давхар далд, зориудын бус сонголтын аргаар эмнэлзүйн судалгааг явуулсан. Тасралтгүй 12 сарын эмчилгээний турш энэ хоёр даралт бууруулах бэлдмэл нь цусны их болон бага даралтыг ижил хэмжээгээр багасгасан. Түүнчлэн лизиноприл нь 40%-иар альбуминуриг багасгасан. Үүнээс харахад   лизиноприл нь бөөрний үйл ажиллагаанд бусад даралт бууруулах бэлдмэлээс илүү эерэг нөлөөлдгийг харуулж байна.
    • Лизиноприлийн эмчилгээ нь гликемиийн хяналтанд нөлөөлдөггүй болохыг глюкозжсан гемоглобиний (HbA1c) түвшинд нөлөөлдөггүйгээр батлагдсан.
    • Хоёр том түүвэрчилсэн судалгаа болох ONTARGET  болон VA NEPHRON-D нд АХФ-ийн ингибитор (тельмисартанийг дангаар болон рамиприлтэй хамт) болон ангиотензин II-ын хориглогчийн нийлбэр судалгааг хийсэн (чихрийн шижингийн невропати).
    • ONTARGET судалгаанд асуумжиндаа бай эрхтний гэмтэл болох зүрх судас, тархины цусан хангамжийн эмгэг болон чихрийн шижингийн 2 хэлбэрийн эмгэгтэй өвчтөнийг хамруулсан бол VA NEPHRON-D судалгаанд чихрийн шижингийн 2 хэлбэр болон чихрийн шижингийн невропатитай өвчтөнийг хамруулсан. Уг судалгаанд өвчний тавилан ба нас баралтанд эерэгээр нөлөөлдгийг тодорхойлоогүй боловч бөөрний цочмог дутагдалтай өвчтөнд гиперкалиеми болон гипотензи үүсэх эрсдэл нь дан эмчилгээ хийгдсэн бүлэгт өндөр байв.
    • Судалгааны үзүүлэлт нь бусад бүлгийн АХФ-ийн ингибитор болон ангиотензин II-ын хориглогчтой ижил байв. Иймд АХФ-ийн ингибитор болон ангиотензин II-ын хориглогчийг чихрийн шижинтэй өвчтөнд хамт хэрэглэхгүй.
    • ALTITUDE судалгаагаар нь АХФ-ийн ингибитор болон ангиотензин II-ын хориглогчид дээр алискиренийг II төрлийн чихрийн шижин эмгэг нь бөөрний архаг дутагдал эсвэл кардиоваскуляр эмгэгтэй өвчтөнд хэрэглэсэн. Эмчилгээний явцад гаж нөлөө эрт илэрсэн учир эмчилгээг зогсоосон. Алискирен хэрэглэсэн бүлгийг плацебо хяналтын бүлэгтэй харьцуулахад зүрх судасны эмгэг болон тархины цус харвалтын давтамж өндөр байсан. Ноцтой гаж нөлөө болох гиперкалиеми, гипотони, бөөрний дутагдал нь плацебо бүлгийнхээс илүү алискирен хэрэглэсэн бүлэгт тод илэрсэн.

Хүүхдийн хэрэглээ

  • Хүүхдийн эмчилгээний практикт цусны даралт ихсэх эмгэгээр өвчилж байгаа 115 өвчтөнд эмнэлзүйн судалгаа хийхэд, биеийн жин нь 50кг-аас бага 6-16 насны хүүхдэд лизиноприлийг 0,625мг, 2,5мг болон 20мг-ийг хоногт нэг удаа; харин биеийн жин 50кг болон түүнээс дээш жинтэй хүүхдэд 1,25мг, 5мг болон 40мг лизиноприлийг хоногт нэг удаа ууж хэрэглүүлсэн. Хоёр долоо хоногийн дараа хоногт нэг удаа ууж хэрэглэсэн лизиноприл хэрэглэсэн хүүхдийн цусны даралт тунгаас хамаарч үр дүнтэй, ялангуяа 1,25мг хэрэглэсэн тун илүү тогтвортой үйлдэл үзүүлж байсан.
  • Тухайн үйлдэл нь эмийг зогсооход илүү тод ажиглагдсан, өөрөөр хэлбэл лизиноприлийг зогсоох үед эмчилгээний дунд болон эмчилгээний өндөр тун хэрэглэж байсан бүлгийн диастолийн даралтыг плацебо бүлэгтэй харьцуулахад  ойролцоогоор 9мм.м.у.б-аар ихэссэн. Эмчилгээний тунгаас хамаарч даралт бууруулах үйлдэл нь үндсэн дараах газарзүйн хэсгээс хамаардгийг тогтоосон. Үүнд: нас, Таннерийн үе шат, хүйс болон арьс өнгөнөөс хамаардаг.

Амлодипин

Кальцийн антагонист амлодипин нь дигидропиридиний уламжлал бөгөөд кальцийн ионы сувгаар кальцийн ион орохыг дарангуйлж (“удаан” кальцийн сувгийн хориглогч эсвэл кальцийн ионий антагонист) түүнчлэн судасны гилбэр булчин болон миокардийн эсийн мембранаар нэвтрэх кальцийн сувгийг сонгомлоор хориглодог.

  • Үйлдлийн механизм
    • Захын судсыг өргөсгөх үйлдэлтэй, зонхилж гилгэр булчинд нөлөөлөх замаар артерийн даралтыг бууруулдаг. Зүрхний бахын үйлдлийн механизм тодорхой бус боловч ишемийн эсрэг үйлдлийн механизм нь дараах 2 үндсэн замаар тодорхойлдог. Үүнд:
      1. Захын артерийн судсыг өргөсгөх замаар судасны ерөнхий эсэргүүцлийг бууруулж, зүрхний дараах ачааллыг багасгадаг. Зүрхний агшилтын тоог өөрчлөхгүйгээр зүрхний ачааллыг багасгах, зүрхний энерги болон хүчилтөрөгчийн хэрэглээг багасгадаг.
      2. Амлодипиний үндсэн үйлдэл бол хэвийн болон ишеми болсон зүрхний булчингийн судсыг өргөсгөх замаар хүчилтөрөгчийн хэрэгцээг нэмэгдүүлж өгдөг (Принцметалийн зүрхний бах болон вариант хэлбэрийн зүрхний бах).
    • Амлодипинийг эмийн эмчилгээний ердийн тунгаар ууж хэрэглэхэд артерийн даралт ихсэх эмгэгтэй өвчтөний цусны даралтыг 24 цагийн турш хэвтээ болон босоо байрлалд бууруулдаг. Бэлдмэлийг уусны дараа артерийн даралт аажмаар буурдаг учир цочмог ортостатик үйлдэл үзүүлдэггүй.
    • Зүрхний бахын үед амлодипинийг хэрэглэхэд  биеийн хүчний ачааллыг даах чадвар нэмэгдэх,  зүрхний бахын хөдлөлтийн тоо цөөрөх, ST сегментийн депресс изолинийн шугамаас 1мм-ээр доошлох болон хэлэн дор тавьж хэрэглэдэг нитроглицериний хэрэгцээг багасгадгийг тогтоосон.
    • Амлодипин нь бодисын солилцоо болон өөх тосны солилцоонд нөлөөлдөггүй учир гуурсан хоолойн багтраа, чихрийн шижин болон тулай эмгэгтэй өвчтөнд хэрэглэхэд аюулгүй.

Зүрхний дутагдалтай өвчтөний хэрэглээ

  • Гемодинамикийн судалгаа болон хяналтад эмнэлзүйн судалгаа нь ачаалалтай сорилтой судалгаанд амлодипиныг II-IY бүлгийн NYHA зүрх судасны архаг дутагдалтай өвчтөний биеийн байдалд сөргөөр нөлөөлөөгүйг ачаалалын тэсвэржилт,  зүүн тосгуурын шахалт болон эмнэлзүйн шинж тэмдгээр нотолсон.
  • PRAISE плацебо-хяналтад судалгаанд III-IY бүлгийн NYHA зүрх судасны архаг дутагдалтай өвчтөнд дигоксин, диуретик болон АХФ-ийн ингибитор болон амлодипин хэрэглэсэн өвчтөнд зүрхний дутагдлаас үүссэн нас баралтын эрсдэл, нас болон хүндрэлийн нийлбэр эрсдэл нэмэгдээгүй болно.
  • Нэмэлт PRAISE-2 плацебо-хяналтад судалгаанд III-IY бүлгийн NYHA зүрх судасны эмнэлзүйн шинж тэмдэггүй эсвэл зүрхний шигдээсийн бодит шинж тэмдэггүй өвчтөнд АХФ-ийн ингибитор, дигиталис, диуретик болон амлодипин нь ерөнхий болон зүрх судсаар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй болно. Амлодипин хэрэглэсэн өвчтөний уушги хавагнах  тохиолдол ихэссэн байсан.

Зүрхний шигдээсээс сэргийлэх эмчилгээний судалгаа (ALLHAT)

  • Түүвэрчилсэн, давхар хяналтат өвчлөлт болон нас баралтын судалгаанд даралт бууруулах болон цусан дахь өөх тосны хэмжээг багасгах бэлдмэлийг хэрэглэн зүрхний шигдээсээс сэргийлэх судалгааг харьцуулан судалсан. Судалгаанд хөнгөн болон дунд явцтай цусны даралт ихсэх эмгэгийн үед кальцийн антагонист болох амлодипиныг хоногт 2,5-10мг, АХФ-ийн ингибитор болох лизиноприлыг хоногт 10-40мг, тиазидын нэгдүгээр сонголтын бэлдмэл болох хлорталидоныг хоногт 12,5-25мг-аар хэрэглэсэн.
  • Цусны даралт ихсэх эмгэгтэй 55 хүртэлх насны нийт 33357 өвчтөнийг хамруулж бүлэг тус бүлгийн судалгаа 4,9 жил хүртэл үргэлжилсэн. Өвчтөнд зүрхний шигдээс үүсгэх нэг эрсдэлт хүчин зүйлстэй байх, жишээлбэл: зүрхний шигдээсээр өвчилсөн эсвэл тархинд цус харвасан (судалгаанд хамрагдахаас 6 сарын өмнө), атеросклерозийн шалтгаант зүрх судасны өөрчлөлт шинжилгээгээр батлагдсан байх, 2 шинжит чихрийн шижинтэй (31,6%), Хс-ИНЛП<35мг/дл (11,6%), зүүн тосгуурын гипертрофи, ЗЦБ-т болон ЭХО-оор батлагдсан (20,9%) болон тамхидалт (21,9%).
  • Төгсгөлийн үндсэн цэг нь зүрхний шигдээс нь нас баралттай хавсарсан эсвэл зүрхний шигдээс нас баралтаар төгсөөгүйд оршино. Тэгвэл төгсгөлийн үндсэн цэгийн утгат зөрөө нь амлодипиныг хлорталидонтой харьцуулахад: RR 0,98 95% ДИ [0,90-1,07] р=0,65. Хоёрдогч төгсгөлийн цэгийн бүлгийнх, зүрх судасны дутагдлын үед амлодипинийг хэрэглэсэн бүлгийг хлорталидон хэрэглэсэн бүлэгтэй харьцуулахад (10,2% vs. 7,7%, RR 1,38 95% CL [1.25-1.52] р=0.001). Гэхдээ амлодипин болон хлорталидон хэрэглэсэн бүлгийн нас баралтын зөрөө илрээгүй RR 0,96 95% ДИ [0,89-1,02] р=0,20.

Хүүхэд (6 болон түүнээс дээш нас)

  • 6 болон 17 нас хүртэлх нийт 268 хүүхэд судалгаанд хамрагдсанаас зонхилж хоёрдогчоор зүрх судасны эмгэгээр өвчилсөн хүүхдэд амлодиныг 2,5мг, 5мг болон плацебо бэлдмэлтэй харьцуулсан. Судалгаанд хоёр тунгаар хэрэглэсэн хүүхдийн агшилтын даралтыг плацебо бүлэгтэй харьцуулахад зонхилж буурсан бол хоёр тунгийн хооронд статистик ач холбогдол илрээгүй болно.
  • Амлодипинийг удаан хугацаагаар хэрэглэхэд хүүхдийн өсөлт, бэлгийн бойжилт болон ерөнхий хөгжлийг судлаагүй болно.
  • Амлодипинийг удаан хугацаагаар хүүхдэд хэрэглэхэд насанд хүрэхэд зүрх судасны эмгэг болон нас баралт буурдаг эсэхийг судлаагүй болно.

Лизиноприл нь сульфгидрил бүлэг агуулаагүй АХФ-ийн ингибитор бөгөөд дотуур ууж хэрэглэхэд идэвхтэй.

  • Шимэгдэлт
    • Лизиноприлийг дотуур ууж хэрэглэхэд цусны сийвэн дэх концентраци дээд хэмжээнд 7цагийн дотор хүрсэн. Зүрхний цочмог шигдээстэй өвчтөнд сийвэн дэх эмчилгээний дээд тунд хүрэх хугацаа уртассан. Бөөрний ялгаралтаар үндэслэн лизиноприлийн шимэгдэлтийн дундаж үзүүлэлт дунджаар 25% ба хувь хүний онцлогоос хамаарч хэлбэлзэл 6-60% ба тунгийн хүрээн (5-80мг) байв. Зүрхний архаг дутагдалтай өвчтөнд туйлын биохүрэхүй нь 16%-р буурсан. Хоолны хэрэглээ лизиноприлийн шингэлтэд нөлөөлдөггүй.
  • Тархалт
    • Лизиноприл нь ангиотензин хувиргагч фермент (АХФ)-ээс өөр цусны сийвэнгийн уурагтай нэгддэггүй. Харханд хийсэн судалгаанаас үзэхэд  лизиноприл нь цус-тархины хоригоор бараг нэвтэрдэггүй болох нь батлагдсан.
  • Ялгаралт
    • Лизиноприл нь задардаггүй ба бодисын солилцоонд оролцдоггүй тул өөрчлөгдөөгүй хэлбэрээр бөөрөөр ялгардаг. Олон дахин хэрэглэхэд хагас ялгаралтын хугацаа 12,6 цаг үргэжилдэг. Эрүүл сайн дурынханд хийгдсэн судалгаанаас үзэхэд лизиноприлийн клиренс 50мл/мин. Лизиноприлийн сийвэн дэх концентраци багасаж байгааг харахад төгсгөлийн үе шат удааширсан боловч энэ нь идэвхтэй бодис хуримтлагдахад хүргэдэггүй байна. Төгсгөлийн үе шатанд АХФ-ийн ингибитортай  ханатлаа холбогдож байгааг харуулж байгаа ба эмийн тунтай хамааралгүй байна.

Зарим бүлэг хүмүүсийн фармакокинетикийн онцлог

  • Элэгний үйл ажиллагаа алдагдсан өвчтөн
    • Элэгний хатууралтай өвчтөний элэгний үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд эрүүл сайн дурынхантай харьцуулахад лизиноприлийн абсорбц багассан  (30% орчим,бөөрний шүүрлээр үндэслэхэд), харин өртөлт ихсэж байсан (дунджаар 50%) нь клиренс багассантай холбоотой ажиглагдаж байсан.
  • Бөөрний үйл ажиллагаа алдагдсан өвчтөн
    • Бөөрний үйл ажиллагаа алдагдахад  лизиноприлийн ялгаралт буурдаг (учир нь лизиноприл зөвхөн бөөрөөр гадагшилдаг), гэхдээ бөөрний түүдгэнцэрийн шүүх үйл ажиллагаа 30 мл/мин-аас бага болсон тохиолдолд энэ нь эмнэлзүйн тулгамдсан асуудал болно. Хөнгөн ба дунд зэргийн бөөрний дутагдалтай (креатининий клиренс (КК) 30-79мл/мин байгаа)бол  AUC-ийн дундаж үзүүлэлт 13%-аар ихэсдэг, харин хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай (КК от 5 до 29 мл/мин) тохиолдолд AUC-ийн дундаж үзүүлэлт 4,5 дахин ихэсдэг. Лизиноприлийг гемодиализийн тусламжтайгаар биеэс зайлуулж болно. 4 цагийн турш гемодиализд оруулахад, диализийн клиренс 40-55 мл/мин, лизиноприлийн цусны сийвэн дэх концентрац дунджаар 60% буурдаг.
  • Зүрхний дутагдал
    • Зүрхний архаг дутагдалтай өвчтөнд эрүүл сайн дурынхантай харьцуулахад  лизиноприлд өртөлт их хэмжээтэй байсан («концентраци-хугацаа» гэсэн мурийд талбай дунджаар 125%-р ихэссэн (AUC)), гэвч лизиноприлийг бөөрний ялгаралтаар дүгнэхэд лизиноприлийн шимэгдэлт эрүүл сайн дурынхантай харьцуулахад дунджаар  16%-р буурсан байв.
  • Хүүхэд
    • Цусны даралт ихэсдэг Бөөрний түүдгэнцрийн фильтраци 30мл/мин/1,73м3 оноштой 6-16 насны нийт 29 хүүхдэд фармакокинетикийн судалгаа хийгдсэн. Лизиноприлийг биеийн жинд 0,1-0,2мг тооцон хэрэглэхэд 6 цагийн дараа бэлдмэлийн шимэгдэлт, шээсээр ялгарах бэлдмэлийн хэмжээ ойролцоогоор 28% байв. Уг үзүүлэлт нь өмнө хийгдсэн насанд хүрэгчдийн үзүүлэлттэй адилхан байв.
    • Хүүхдийн  AUC болон  Cmax насанд хүрэгчдийн үзүүлэлттэй ижил байсан.
  • Өндөр настай өвчтөн  (65-аас дээш нас)
    • Өндөр настай өвчтөнд цусны сийвэн дэх лизиноприлийн концентраци харьцангуй залуу хүмүүстэй харьцуулбал илүү их байсан ба AUC (дунджаар 60%-р) ихэссэн байна.

Амлодипин

  • Шимэгдэлт, тархалт болон цусны уурагтай холбогдолт
    • Эмийн эмчилгээний тунгаар амлодипинийг ууж хэрэглэхэд сайн шимэгддэг. Бэлдмэлийг ууж хэрэглэснээс хойш цусанд агуулагдах дээд хэмжээнд 6-12 цагийн дараа хүрдэг. Харьцангуй биохүрэхүй 64-80%. Хоол унд түүний биохүрэхүйд нөлөөлөхгүй. Тархалтын ерөнхий эзлэхүүн ойролцоогоор 21л/кг. In vitro судалгаанаас үзэхэд, цусанд эргэлдэж байгаа нийт амлодипиний 97,5% нь цусны уурагтай холбогддог.
  • Хувиралт болон ялгаралт
    • Эцсийн хагас ялгаралтын хугацаа ойролцоогоор 32-50цаг үргэлжилдэг учир хоногт бэлдмэлийн нэг удаа ууж хэрэглэдэг. Амлодипин нь элгэнд хувиралд орж идэвхгүй метаболит болтлоо задардаг.  10% нь идэвхтэй хэлбэр болон 60% метаболит нь бөөрөөр дамжин гадагшилдаг.

Зарим өвчтөний фармакокинетикийн онцлог

  • Элэгний дутагдал
    • Элэгний дутагдлын үед амлодипиний эмнэлзүйн судалгаа хийгдсэн мэдээлэл хомс. Элэгний дутагдалтай өвчтөнд амлодипиний клиренс багассан байдаг учир AUC үзүүлэлт 40-60% ихсэн хагас ялгаралтын хугацаа уртасдаг.
  • Өндөр настан
    • Өндөр настан болон залуу хүнд амлодипиний цусанд агуулагдах дээд хэмжээний хугацаа ижил байдаг. Харин өндөр настанд амлодипиний клиренс багасдаг учир AUC үзүүлэлт ихсэн  хагас  ялгаралтын хугацаа уртасдаг. Зогсонгошилт зүрхний дутагдлын үед AUC үзүүлэлт ихсэн хагас ялгаралтын хугацаа уртасдаг.
  • Хүүхэд
    • Цусны даралт ихсэх эмгэгтэй 12 сар болон 17 насны нийт 74 хүүхдэд амлодипины фармакокинетикийн судалгаа хийгдсэн (6-аас 12 настай нийт 34 хүүхэд, 13-аас 17 насны нийт 28 хүүхэд). Амлодипинийг хүүхдэд хоногт 1,25-20мг-аар нэгээс хоёр удаа ууж хэрэглэсэн. 6-12 насны хүүхэд болон 13-17 насны өсвөр насныханд амлодипиныг дотуур ууж хэрэглэхэд CL/F 22,5 болон 27,4л/цаг, үүнээс хөвгүүдэд 16,4-21,3л/цаг бол охидод 16,4-23,3л/цаг. Харин хувь хүүхдийн хэлбэлзэл өндөр байсан.  6-аас доош насны хүүхдэд эмнэлзүйн судалгаа хийгдээгүй болно.

Зохимжит тунгаар туналагдсан Экватор®  нийлмэл бэлдмэл

  • Нэг эмийн хэлбэрт үйлчлэгч хоёр бодисыг агуулсан Экватор® бэлдмэлийн AUC дундаж үзүүлэлт, дээд хэмжээнд хүрэх хугацаа, хагас задралын хугацааг хоёр үйлчлэгч бодистой тус тустай нь харьцуулахад өөрчлөлтгүй байв.
  • Хоол хүнс уг үйлчлэгч бодист нөлөөлөхгүй болно.
  • Эмнэлзүйн өмнөх аюулгүйн байдлын судалгаа
  • Лизиноприл болон Амлодипиний нийлмэл бэлдмэлийн эмнэлзүйн өмнөх аюулгүйн байдлын судалгаа хийгдээгүй.

Лизиноприл

  • Лизиноприлын ерөнхий судалгаа болох бэлдмэлийн аюулгүй байдлын судалгаа, эмийн тунг дахин давтан хэрэглэх үеийн хордлогын судалгаа, ген хордуулах судалгаа, хавдар үүсгэх судалгаа болон нөхөн үржих чадварт нөлөөлөх байдлын судалгаанд хүнд онцгой эрсдэлгүй болохыг тогтоосон.
  • АХФ-ын ингибитор бүлгийн бэлдмэл нь хожуу үед урагт сөрөг нөлөө үзүүлдэг, үр хөврөлийг устгадаг, төрөлхийн гажиг, ялангуяа гавал тархины талаас ноцтой сөрөг нөлөө үзүүлдгийг тогтоосон. Түүнчлэн фетотоксик, эхийн хэвлий дэх ургийн хөгжлийг саатуулдаг. Эдгээр гаж нөлөө нь ихэвчлэн ургийн ренин-ангиотензин тогтолцоог дарангуйлснаар үүсдэг болохыг тогтоосны зэрэгцээ эхэд гипотензи  болон нь ихэст цусан хангамж багассантай холбож тайлбарладаг.

Амлодипин

  • Нөхөн үржихүйн хорон чанар
  • Хүнд тарьдаг тунгаас 50 дахин өндөр тунгаар сг/кг жинд тооцон туршилтын амьтан харх болон хулганад тарихад хожуу төрөлт, төрөлтийн явц удаашрах болон төрсөн зулзаганы амьдрах чадвар буурсан.
  • Үр тогтох чадварт нөлөөлөх
  • Амлодипинийг эмэгчин харханд 64 хоног болон эрэгчин харханд 14 хоногийн өмнө биеийн жинд 10мг/кг (хүнд хэрэглэдэг тунгаас 8 дахин их) хүртэлх тунгаар тарьсны дараа эвцэлдүүлэхэд үр тогтоох чадварт нөлөөлөөгүй болно.
  • Хүнд хэрэглэдэг тунгаар эмэгчин харханд 30 хоног хэрэглэхэд цусанд агуулагдах фолликул-өдөөгч даавар болон тестостероний хэмжээ буурсан. Эр бэлгийн эсийн нягтрал, боловсорсон эр бэлгийн эсийн тоо болон Сертолийн эсийн тоо цөөрсөн.
  • Хавдар үүсгэх болон мутаген чанарт нөлөөлөх
  • Хоногт амлодипинийг биеийн жинд 0,5мг, 1,25мг болон 2,5мг/кг-аар тооцон хоолтой хамт хоёр жилийн турш өгөхөд хавдар үүсгэх чадвар илрээгүй болно. Эмчилгээний  хамгийн өндөр тун (хулганад – хүнд хэрэглэдэг тун. Харханд – хүнд хэрэглэдэг тунгаас 2 дахин их 10мг-ийг мг/м2-д тооцсон).
  • Мутаген чадварт нөлөөлөх байдал нь ген болон хромосомийн түвшинд илрээгүй.

*50кг жинтэй өвчтөний хувьд.

Лизиноприлтэй холбоотой эмийн харилцан нөлөөлөл

  • Даралт бууруулах бэлдмэл
    • Даралт бууруулах бусад бүлгийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэхэд даралт бууруулах нөлөө нь ихсэх шинж ашиглагдана. Нитроглицерин ба бусад нитрат, эсвэл судас тэлэх бэлдмэлтэй хавсарч хэрэглэх тохиолдолд даралт бууруулах үйлдлийг ихэсгэдэг.
    • Лизиноприл бэлдмэлийг алискирен агуулж буй бэлдмэлтэй хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй
    • АХФ-ийн ингибитор, ангиотензин  II-рецепторийг хориглогч буюу алискирен бэлдмэлтэй хамт хэрэглэх замаар ренин-ангиотензин-альдостероний тогтолцоо буюу РААС тогтолцоог давхар дарангуйлах нь эдгээр бэлдмэлийн гаж нөлөө, жишээ нь: артерийн гипотензи, гиперкалиеми ба бөөрний үйл ажиллагаа алдагдах (үүнд бөөрний цочмог дутагдал хамаарна) г.м. гаж нөлөө нь РААС тогтолцоонд нэг бэлдмэлээс нөлөөлөхөөс илүү их өндөр давтамжтайгаар илрэхэд хүргэдэг талаар  эмнэлзүйн судалгаа харуулж байна (4.3, 4.4 болон 5.1 хэсгээс үзнэ үү).
  • Ангионевротик хаван үүсэх эрсдэлийг ихэсгэдэг бэлдмэл
    • АХФ-ийн ингибиторийг сакубитрил/валсартантай хамт хэрэглэх нь эсрэг заалттай, учир нь ангионевротик хаван үүсэх эрсдэлийг ихэсгэдэг (4.3 болон 4.4 хэсгээс үзнэ үү).
    • АХФ-ийн ингибитор ба рапамициний байг хориглогч бэлдмэлтэй (mTOR) (жишээ нь, темсиролимус, сиролимус, эверолимус) эсвэл саармаг эндопептидазийн (NEP) ингибитортай хамт (жишээ: рацекадотрил) эсвэл эдийн плазминогенийг идэвхжүүлэгч бэлдмэлтэй хамт эсвэл вилдаглиптинтай хамт хэрэглэхэд хөхтөн амьтанд ангионевротик хаван үүсэх эрсдэл ихсэж байсан.
  • Шээс хөөх бэлдмэл
    • Лизиноприлийг шээс хөөх бэлдмэлтэй хамт хэрэглэхэд даралт бууруулах үйлдэл хүчжин нэмэгдсэнээс цусны даралт буурдаг. Шээс хөөх бүлгийн бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнд лизиноприлийг маш болгоомжтой нэмнэ. Шээс хөөх бүлгийн бэлдмэл хэрэглэж байгаа артерийн даралт ихсэх эмгэгтэй өвчтөнд лизиноприлийг хэрэглэхийн өмнө шээс хөөх бүлгийн бэлдмэлийг зогсоох шаардлагатай (4.4 болон 4.2 хэсгээс үзнэ үү).
  • Калийг хадгалах шээс хөөх бэлдмэл, калийн агуулж буй нэмэлт бүтээгдэхүүн, кали агуулж буй давс орлуулагч ба калийн агуулж буй бусад бэлдмэл цусны сийвэн дэх калийн хэмжээг ихэсгэх магадлалтай
    • Цусны сийвэн дэх калийн хэмжээ хэвийн үзүүлэлттэй байх боловч, лизиноприл хэрэглэж буй зарим өвчтөнд гиперкалиеми илрэх боломжтой.  Кали хадгалах шээс хөөх бэлдмэл (спиронолактон, триамтерен эсвэл амилорид гэх мэт)калийн агуулж буй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнкалийг агуулж буй давс орлуулагч эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх нь цусны сийвэн дэх калийн хэмжээг ихээр нэмэгдүүлэх эрсдэлтэй, ялангуяа бөөрний дутагдалтай хүмүүст энэ эрсдэл их байх байна. Лизиноприлийг цусны сийвэнд калийн хэмжээг ихэсгэдэг  триметоприм ба ко-тримоксазол (триметоприм/сульфаметоксазол) зэрэг бэлдмэлтэй хамт болгоомжтой хэрэглэх нь зүйтэй (учир: триметоприм нь амилорид гэгч кали хадгалах шээс хөөх бэлдмэлтэй ижил төстэй үйлчилдэг). Иймд, лизиноприл дээр дурдсан бэлдмэлтэй хамт хэрэглэхийг зөвлөдөггүй. Бэлдмэлийг хамт хэрэглэх шаардлага гарсан тохиолдолд болгоомжтой хэрэглэх ба цусны сийвэн дэх калийн хэмжээг хянаж байх шаардлагатай (4.4 хэсгээс үзнэ үү).
  • Циклоспорин
    • АХФ-ийн ингибиторийг хэрэглэхэд гиперкалиеми үүсэх эрсдэл ихэсдэг. Цусны сийвэнд калийн хэмжээг хянахыг зөвлөдөг.
  • Гепарин
    • АХФ-ийн ингибиторийг гепаринтай хамт хэрэглэхэд гиперкалиеми-д хүргэж болно. Иймээс цусны сийвэн дэхь калийн хэмжээг хянаж байхыг зөвлөдөг.
    • Хэрэв лизиноприлийг кали хадгалагч шээс хөөх бүлгийн бэлдмэлтэй хамт гипокалиеми үүснэ.
  • Литийн бэлдмэл
    • Литийн бэлдмэлийг АХФ-ийн ингибитортай хамт хэрэглэхэд  цусны сийвэнд эргэх боломжтойгоор литийн түвшин ихсэж байгаа тохиолдол бүртгэгдсэн ба хордлогын шинж илэрсэн. Шээс хөөх бэлдмэл ба АХФ-ийн ингибиторийг хамт хэрэглэх нь бөөрөөр лити цэвэрлэгдэх үйлдлийг багасгадаг ба литийн хордлогын шинж үүсэх эрсдэлийг ихэсгэдэг. Иймээс, лизиноприлийг гидрохлоротиазидтай хамт хэрэглэх үед литийн бэлдмэлтэй хамт хэрэглэхийг зөвлөдөггүй. Хэрэв уг бэлдмэлийг тухайн хослолтой хамт  хэрэглэх шаардлага гарвал цусны сийвэнд литийн түвшинг заавал хянаж байх шаардлагатай (4.4 хэсгээс үзнэ үү).
  • Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл (ҮЭСББ), буюу ацетилсалицилийн хүчлийг хоногт ≥3 гр
    • АХФ-ийн ингибиторийг үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлтэй (ҮЭСББ) (циклооксигеназий-2-ийн сонгомол ингибитор, ацетилсалицилийн хүчлийг үрэвслийн эсрэг тунгаар, сонгомол бус ҮЭСББ) хамт удаан хугацаагаар хэрэглэхэд АХФ-ийн ингибиторийн даралт бууруулах үйлдэл суларна. ҮЭСББ-ийг АХФ-ийн ингибитортай хамт хэрэглэхэд цусны сийвэнд калийн хэмжээг ихэсгэх ба бөөрний үйл ажиллагааг бууруулах магадлалтай байдаг. Гол төлөв дээрх өөрчлөлт нь эргэх үйлдэлтэй байдаг. Ховор тохиолдолд бөөрний үйл ажиллагаа муудсан, жишээ нь, өндөр настай өвчтөн эсвэл шингэн дутагдсан  өвчтөнд бөөрний дутагдал үүсэх хандлагатай байдаг.  Өвчтөн хангалттай хэмжээний ус уух, цаашид уг хоёр бэлдмэлийг хэрэглэх тохиолдолд бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай.
  • Алт агуулсан бэлдмэл
    • АХФ-ийн ингибитор хэрэглэж байсан өвчтөнд алт агуулсан бэлдмэлийг (жишээ нь, натрийн ауротиомалат) тариагаар хэрэглэхэд нитритоид (вазомотор) урвал ажиглагдаж байсан. Нитритоид урвалын үед судас өргөсөх шинж (арьс улайх), дотор муухайрах, толгой эргэх, даралт буурах шинж тэмдэг илэрдэг.
  • Гурван цагирагт сэтгэл гутралын антидепрессант, солиорлын эсрэг бэлдмэл (нейролептик), мэдээ алдуулах бэлдмэл
    • АХФ-ийн ингибиторийг мэдээ алдуулах зарим бэлдмэл, гурван цагирагт  антидепрессанттай ба нейролептик бэлдмэлтэй хамт хэрэглэхэд даралт бууруулах үйлдэл нь ихэсдэг (4.4 хэсгээс үзнэ үү).
  • Симпатомиметик
    • Симпатомиметик бэлдмэл нь АХФ-ийн ингибиторийн даралт бууруулах үйлдлийг багасгадаг.
  • Чихрийн шижингийн эсрэг бэлдмэл
    • Чихрийн шижингийн эсрэг бэлдмэлийг АХФ-ын ингибитор бэлдмэлтэй хамт хэрэглэхэд инсулин болон сульфонилмочевины гипогликемик үйлдлийг дэмжсэнээр шинж тэмдгийн гипогликеми үүснэ. Уг эмийн харилцан нөлөөлөл нь бөөрний дутагдалтай өвчтөнд хавсарсан эмчилгээний эхний долоо хоногт илэрнэ.
  • Ацетилсалицилийн хүчил, тромболитик болон бета-блокатор, нитрат
    • Лизиноприлийг ацетилсалицилийн хүчил (кардиологи тунгаар), бета-блокатор болон нитраттай хамт хэрэглэж болно.

Амлодипин

Бусад эмийн бэлдмэл амлодипинд нөлөөлөх байдал

  •  Цитохром CYP3A4 тогтолцоог хориглогч бэлдмэл
    • Амлодипинийг цитохром CYP3A4 тогтолцоог хүчтэй болон дунд зэрэг хориглогч бэлдмэл (протеазийн хориглогчид, азолийн бүлгийн мөөгөнцрийн эсрэг бэлдмэл, макролидийн бүлгийн антибиотик болох эритромицин, кларитромицин, верапамил болон дилтиазем)-тэй хамт хэрэглэхэд хижээл настанд амлодипины үйлдэл ихэсдэг нь ажиглагдсан тулд уг өвчтөнийг эмчийн хатуу хяналт дор байлгахын зэрэгцээ амлодипины тунгийн зохицуулалт хийх шаардлагатай.
    • Кларитромицин – CYP3A4 изоферментийн ингибитор. Амлодипин хэрэглэж байгаа өвчтөн кларитромицинийг хэрэглэхэд артерийн гипотензи үүсэх магадлалтай. Иймд энэ хоёр бэлдмэлийг хэрэглэж байгаа өвчтөнийг эмчийн хяналтанд байлгах шаардлагатай.
  • Цитохром CYP3A4 тогтолцоог идэвхижүүлэгч бэлдмэл
    • Цитохром CYP3A4 тогтолцоог идэвхжүүлэгч (рифампицин, Hypericum perforatum бэлдмэл) бэлдмэлийг амлодипинтай хамт хэрэглэхэд цусанд агуулагдах амлодипины хэмжээ буурсан. Иймд амлодипиныг цитохром CYP3A4 тогтолцоог идэвхжүүлэх бүлгийн бэлдмэлтэй болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
    • Грейпфрутын шүүсийг амлодипинтэй хамт хэрэглэхээс зайлсхийн шаардлагатай. Учир нь уг шүүс нь амлодипины биохүрэхүйг ихэсгэснээр түүнийг даралт бууруулах үйлдэл нь нэмэгддэг.
  • Дантролен (дусал)
    • Туршилтын амьтанд хийгдсэн судалгаанаас үзэхэд верапамил бэлдмэлийг уусны дараа дантроленыг дуслаар тарьж хэрэглэхэд тосгуурыг фибрилляци болон зүрх судасны дутагдал нь гиперкалиемитэй хавсарч үхэлд хүргэж байсан.  Иймд уг хоёр бэлдмэлийг хамт хэрэглэхэд гиперкалиеми үүсгэдэг тулд кальцийн “удаан” сувгийг хориглодог бэлдмэл болох амлодипиныг хорт явцтай гипертермийн удамшилтай болон хорт явцтай гипертермийн эмчилгээтэй хамт хэрэглэхгүй байхыг анхаарна  уу.

Бусад эмийн бэлдмэлд амлодипин нөлөөлөх байдал

Даралт бууруулах бусад бүлгийн бэлдмэл нь амлодипины даралт бууруулах үйлдлийг ихэсгэдэг.

  • Такролимус
    • Такролимус болон амлодипинийг хамт хэрэглэхэд цусанд агуулагдах такролимусийн хэмжээ ихэснэ. Түүний механизм нь тодорхой бус. Такролимусийн хортой үйлдлээс зайлсхийхийн тулд амлодипиний эмчилгээний явцад такролимусийн цусанд агуулагдах хэмжээг тогтоох, шаардлагатай гэж үзвэл такролимусийн тунг зохицуулах шаардлагатай.
  • Хөхтөн амьтны эсэд ранамицины байны ингибитор (mTOR)
    • mTOR-ийн ингибитор болох сиролимус, эверолимус, темсиролимус нь CYP3A4 изоферментийн субстрат. Амлодипин нь CYP3A4 изоферментийн сул ингибитор. Амлодипинийг mTOR-ийн ингибитортай хамт хэрэглэхэд цусанд агуулагдах mTOR-ийн ингибиторийн хэмжээг ихэсгэдэг.
  • Циклоспорин
    • Одоогийн байдлаар циклоспорин болон амлодипинийг хамт хэрэглэж харилцан нөлөөллийг судалсан судалгаа эрүүл сайн дурынханд хийгдээгүй. Харин бөөр шилжүүлэн суулгасан өвчтөн уг хоёр бэлдмэлийг хамт хэрэглэх явцад цусанд агуулагдах циклоспориний хэмжээ дунджаар 0%-40% ихэссэн. Уг байдлаас зайлсхийхийн тулд амлодипиний эмчилгээний явцад циклоспориний цусанд агуулагдах хэмжээг тогтоох, шаардлагатай гэж үзвэл циклоспорины тунг буулгах шаардлагатай.
  • Симвастатин
    • Амлодипинийг 10мг-аар симвастатинийг 80мг-аар хамт дахин давтан хэрэглэхэд цусанд агуулагдах симвастатиний хэмжээг дан симвастатин хэрэглэсэнтэй харьцуулахад цусанд агуулагдах хэмжээ нь 77% ихэссэн. Иймд симвастатиний хэмжээг хоногт 20мг болтол буулгах шаардлагатай.

Эмнэлзүйн судалгаанаас үзэхэд амлодипин нь аторвастатин, дигоксин, варфарин болон циклоспорины фармакокинетикт нөлөөлдөггүй тогтоосон.

Болгоомжлол болон түүнээс сэргийлэлт

Доор дурдсан бүх сэрэмжлүүлэг нь эмийн үйлчлэгч бодисыг тус тусад нь хэрэглэсэн хамааралтай ч Экватор® нийлмэл шахмалд ч мөн адил хамааралтай болохыг анхаарна уу.

Лизиноприлтэй холбоотой

  • Шинж тэмдгийн  артерийн  гипотензи
    • Хүндрээгүй артерийн  гипертензитэй өвчтөнд ховор тохиолдолд шинж тэмдгийн артерийн  гипотензи ажиглагдаж болно. Артерийн даралт буурах эрсдэл нь эргэлдэх цусны хэмжээ багассан хүнд, жишээ нь, шээс хөөх эмчилгээний суурин  дээр, давс хязгаарласан хүнс хэрэглэх тохиолдолд, гемодиализ эмчилгээний дараа, суулгалт, бөөлжилт, хүнд хэлбэрийн ренин-хамааралт артерийн  гипертензтэй, хүнд ихэсдэг (4.5 болон 4.8 хэсгээс үзнэ үү).Эдгээр өвчтөний цусны сийвэн дэх эрдэс давсыг тогтмол хянаж байх шаардлагатай.  Хүнд хэлбэрийн артерийн гипотензи үүсэх өндөр эрсдэлтэй өвчтөний эмчилгээний тунг тогтоож эмчлэхийн тулд эмнэлгийн байнгын хяналтан доор байх ёстой. Зүрхний ишеми өвчтэй эсвэл тархины цусан хангамжийн архаг хомсдолтой өвчтөнд бэлдмэлийг маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй, учир нь артерийн даралтыг хүчтэй бууруулах нь зүрхний шигдээс, эсвэл тархины цусан хангамжийн цочмог хомсдолд хүргэх аюултай.
    • Артерийн гипотензи үүсэх үед өвчтөнийг нуруугаар нь дээш харуулж хэвтүүлэх ба боломжтой бол физиологийн уусмалыг судсаар дуслаар хийх хэрэгтэй. Түр зуур даралт буурах нь эмчилгээг үргэлжлүүлэхэд эсрэг заалт болохгүй.
    • Зүрхний дутагдалтай, гэхдээ артерийн даралт нь хэвийн эсвэл буурсан зарим өвчтөнд  лизиноприлийн эмчилгээний сууринд ерөнхий артерийн даралт  буурах магадлалтай байдаг. Энэ үр дүнг бид хүлээж байдаг ба энэ нь бэлдмэлийг хасах заалт болдоггүй. Эмнэлзүйн хувьд хүнд хэлбэрийн артерийн гипот&